“Цусаа бэлэглэх өдөр“ арга хэмжээ өнөөдөр болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цусаа бэлэглэх өдөр“ арга хэмжээ өнөөдөр болно

Монголд 10 “Алтан донор” бий

/2021.10.04/ Сар бүрийн 3-нд “Цусаа бэлэглэх өдөр” тохиодог.

Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий 79 дэх удаагийн арга хэмжээ өнөөдөр 11 цагт болох гэж байна.

“Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” уриатай энэхүү арга хэмжээг Худалдаа хөгжлийн банк 6 дахь жилдээ хамтран зохион байгуулна. Иргэдийг цусны донорын эгнээнд нэгдэхийг уриалж байгаа аж.

Эрүүл хүн нэг удаад 250-400 мл цус өгч болох ба жилд дөрвөн удаа цусаа өгөхөд ямар ч аюул байхгүй ажээ. Хүний цус амархан төлждөг учраас таны цус 36-70 цагийн дотор эзэлхүүнийхээ хувьд аль хэдийнэ нөхөгдсөн байдаг байна.

Манай улсад цусны "Хүндэт донор" 300 гаруй хүн байдаг. Хүндэт доноруудыг төр, засгийн байгууллагаас бодлогын хэмжээнд дэмжиж урамшуулдаг байна.

Эрдэнэ ресурс Монголын хөрөнгийн бирж дээр нэмэлт хувьцаа гаргах ёслол боллоо
Эрдэнэ ресурс Монголын хөрөнгийн бирж дээр нэмэлт хувьцаа гаргах ёслол боллоо
 
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.