/2021.10.01/ 1991 оны нэгдүгээр сарын 18-наас эхтэй Монголын хөрөнгийн бирж үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож буй. Уг үйл явдлыг тохиолдуулан биржийн түүхэн замналыг харуулсан музей байгуулжээ. Энэхүү музейд арилжаа зохион байгуулагчийн эд хэрэгсэл, анхны тушаал болон,
- 1991 оны дөрөвдүгээр сард анхны тушаал гарч, мөн тэр жилийн зургаадугаар сард одоогийн байрандаа нүүж орсон байна.
- 1996 онд засгийн газрын бондыг хөрөнгийн биржээр арилжаалж эхлэв.
- 2003 онд "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв ХХК" байгуулагдав.
- 2005 онд анхны IPO амжилттай хийгдэж байжээ. Энэ нь "Монгол шилтгээн" ХК-аас гаргасан 800 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1 сая ширхэг хувьцаа байсан гэх зэрэг түүхэн замналын мэдээлэл багтсан байлаа.
Анх МХБ байгуулагдахад хадгаламжийн байгууллага, брокерууд нэг дор биржид байрладаг байв. 1995 онд брокерийн байгууллагууд, 2002 онд хадгаламжийн байгууллага өрх тусгаарлаж салбарласан байдаг.
Цэнхэр, ягаан эрхийн бичиг
Үүгээр хувьцаа авах боломжтой байсан. Тухайн үедээ долоон мянган төгрөгөөр үнэлэгдэж байсан эрхийн бичгээр ямар хувьцаа авснаасаа шалтгаалаад харилцан адилгүй үнэлгээтэй. Жишээ нь: Хэрвээ АПУ компанийн хувьцааг авчихсан бол өнөөдөр 100 сая төгрөгтэй болох байжээ.
2012 онд Монголын хөрөнгийн биржид Лондонгийн хөрөнгийн биржийн ашигладаг MIT системийг нэвтрүүлсэн. Энэ систем нэвтэрснээр биржид зөвхөн брокер төдийгүй хөрөнгө оруулагчид онлайнаар арилжаанд оролцох боломжтой болсон бөгөөд арилжааг бодит цагийн горимоор хянаж сэжигтэй хэлцлийг илрүүлэх ажиллагаа сайжирчээ.
MIT систем нь секундэд 40.000-50.000 хэлцэл хийх боломжтой юм.
Өнөөгийн байдал
Өдөрт дунджаар 3000 гаруй хөрөнгө оруулагчид арилжаанд оролцож байна.
2021 оны есдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар дотоодын хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч, ТОП-20 индекс 43,199.87 нэгжид хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өсөж, Bloomberg агентлагаас дэлхийн хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр нэрлэжээ.
Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ: 4.97 их наяд. Энэ нь 2021 оны эхэн үеэс 65 хувиар өссөн үзүүлэлт.
Анхдагч, хоёрдогч зах зээлийн өдрийн дундаж арилжаа: 6.3 тэрбум төгрөг. Өнгөрсөн жилийн мөн үеэс 29 дахин өссөн дүн.
Өнөөдрийг хүртэл 60 гаруй аж ахуйн нэгжид 853.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэхэд зуучилжээ.
Мөн нийт 4.5 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасны арилжаа зохион байгуулсан байна.