/2021.10.01/ Өнөөдрийн байдлаар 750 оюутан коронавируст халдвараар өвчилж, таван оюутан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд, "Орон нутгаас 10 мянга орчим оюутан ирсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн өмчийн 13 их сургуулийн дотуур байранд хяналт шалгалт хийлээ. Оюутан, залуучууд хамгийн их гадуур гарч байгаа учир тус бүлгийнхэн дунд өвчлөл их байна. Тухайлбал СУИС-ийн найман оюутнаас халдвар илэрсэн. Оюутнуудад санхүүгийн хүндрэл үүссэн. Тиймээс Төрийн их дээд сургуулиуд оюутнаа эрүүл мэндийн даатгалд хамруулахыг уриалж байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар МУИС 4 байр, Оюутны Өргөө орон сууцны 2 давхрыг тусгаарлан эмчлэх байр болгоод байна.