Зам, тээврийн хөгжлийн яам УРИАЛГА гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам, тээврийн хөгжлийн яам УРИАЛГА гаргалаа

/2021.10.01/: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын индэр дээрээс дэвшүүлсэн тэрбум мод тарих санаачилга нь ард иргэдийн дунд ихээхэн шуугиан тариад байгаа билээ.

Энэхүү санаачилгыг олон ААН, байгууллагууд дэмжиж байгаа бөгөөд төрийн байгууллагуудаас анхны уриалгыг Зам, тээврийн хөгжлийн яам гаргажээ. Энэхүү уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Зам, тээврийн хөгжлийн яам уриалга гаргалаа.

Уг уриалгад “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын индэр дээрээс дэвшүүлсэн тэрбум мод тарих санаачилгыг Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харъяа байгууллагууд талархан дэмжиж,”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байна.

Тээврийн үндсэн дэд бүтэц болох авто зам, төмөр замын дагуух зурвас газар, нисэх буудал, усан замын тээврийн зогсоолын орчинг ойжуулах хөдөлгөөнийг нийт замчид, тээвэрчид уухайлан дэмжиж, гар бие оролцон хамтдаа хэрэгжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Одоогоор салбарын хэмжээнд доорх санал санаачилга гарч байгаагаас заримыг дурдвал:

Удахгүй их говьд ашиглалтад орох төмөр замын хажуугаар мод тарих нь бидний өмнө тулгараад байгаа цөлжилт, элсний нүүдлийг зогсооход чухал хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.

“Монголын төмөр зам” ТӨХК Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг өөрсдийн хүчээр цогцлоон бүтээж буй бөгөөд 416 км замын дагуу эхний ээлжинд 100 км ойн зурвас байгуулах ба улмаар 2030 он гэхэд нийт замын дагуу ойн зурвастай болохоор зорин ажиллаж байгааг дурдахад таатай байна.

Мөн Монголын авто замчдын холбоо ТББ-аас Хөшигийн хөндий хүртэлх 32 км зам дагуу моджуулах ажлыг хийж гүйцэтгэх санаачилга гаргасныг талархан хүлээн авлаа.

Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК цар тахлын хүндрэлийг даван гарсны дараагаас эхлэн жил бүр тээвэрлэж буй 500 мянган зорчигчийн тоогоор мод тарихаар боллоо.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг 2030 он гэхэд одоо ашиглаж буй модон дэрнүүдээ төмөр бетон дэрээр бүрэн сольж, 1100 км төмөр замын дагуу нийт дэр модны тоогоор 4 сая мод тарьж, ойн зурвас байгуулах санаачилга гаргалаа.

Монгол Улсын зам, тээврийн салбарын нийт аж ахуйн нэгж, ажиллагсад аа!

Та бүхнийгээ эх дэлхийгээ хайрлан хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, Монгол Улсын иргэний эрүүл орчинд амьдрах нөхцөлийг хангахын төлөө, өөрсдийн гэрэлт ирээдүй, үр хойчийнхоо төлөө мод тарих буянт үйлсэд гар бие оролцож, Улсын Ерөнхийлөгчийнхөө санаачилгыг дэмжихыг УРИАЛЖ байна” гэжээ.

н.Хангал: Дөнгөж төрсөн нярайн өвчлөл тулгамдсан асуудал болоод байна
н.Хангал: Дөнгөж төрсөн нярайн өвчлөл тулгамдсан асуудал болоод байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.