/2021.10.01/ Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
"Амгалан" амаржих газрын орлогч дарга н.Хангал, Бие физиологийн хувьд уушгины багтаамж багассан, дархлаа муутай учир жирэмсэн эхчүүд ковид-19 халдвараар хамгийн хүнд өвчилж байна. Өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ маш сайн барьж байгаа ч гэр бүлийн гишүүдээсээ ковид авах тохиолдол их байна. Нийслэлийн хэмжээнд жирэмсэн эмэгтэйчүүдийн 35 хувь нь эхний тун, хоёрдугаар тунд 25 хувь нь хамрагдсан. Амгалан амаржих газарт ирсэн жирэмсэн эхчүүдийн 70-80 хувь нь дархлаажуулалтад хамрагдаагүй. Мөн төрсний дараах нярайн өвчлөл цаашдын тулгамдсан асуудал боллоо. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүдийг вакциндаа идэвхитэй хамрагдахыг уриалж байна" гэв.
Өнөөдрийн байдлаар "Амгалан" амаржих газар 500 орчим ковид халдвартай жирэмсэн эхэд эмнэлгийн тусламж үзүүлж ажиллаад байна. Эмнэлзүйн хувьд 60 орчим хувь нь хүндэвдэр, 10 хувь нь хүнд, хөнгөн хүн 20-30 хувийг эзэлж байгаа аж.