Цар тахлын үед ХӨСҮТ-ийн даргыг 4 удаа сольжээ 
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цар тахлын үед ХӨСҮТ-ийн даргыг 4 удаа сольжээ 

​​/2021.09.30/ Цар тахал дэгдсэн үед Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв хамгийн чухал байгууллага болов. Гэвч цар тахлын нэг жил хүрэхгүй хугацаанд тус байгууллагын даргыг 4 удаа сольжээ.

1. Д.Нямхүү

Ажилласан хугацаа: 2021.1.21 хүртэл

Ажлаас чөлөөлсөн шалтгаан: ХӨСҮТ-ийн захирлын албыг 14 дэх жилдээ хашсан захирал асан Д.Нямхүү энэ оны нэгдүгээр сарын 19-нд амаржсан эхийг ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ ноцтой алдаа гаргасан гэх шалтгаанаар албанаасаа чөлөөлөгдсөн.

2. Д.Наранзул

Ажилласан хугацаа: Хоёр сар

Ажлаас чөлөөлсөн шалтгаан: Дараагийн захирал тодорсон

3. Л.Баттөр

Ажилласан хугацаа: 6 сар

Ажлаас чөлөөлсөн шалтгаан: Өөрийн хүсэлтээр

Энэ хугацаанд Д.Нямхүү өөрийгөө ор үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэж үзэн иргэний анхан шатны шүүхээр явж, ялалт байгуулсан болоод ч тэр үү ажлаа аваад хагас жил ч болоогүй Л.Баттөр дарга энэ сарын 6-нд "өөрийн хүсэлтээр" чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

4.Ц.Билэгтсайхан

Ажилласан хугацаа: Есдүгээр сарын 7-ноос хойш

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирал Ц.Билэгсайханыг ХӨСҮТ-ийн даргын тушаалд есдүгээр сарын 7-нд томилжээ.

Ийнхүү нэг нам УИХ, Засгийн газрыг бүрэн эрхэлж байгаа атлаа гол байгууллагынхаа даргыг ийнхүү дөрвөн удаа сольсон байна.

Бичиг баримтыг цахимжуулсан И-Монголиа 2.0 хувилбар
Бичиг баримтыг цахимжуулсан И-Монголиа 2.0 хувилбар
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.