/2021.09.30/: Дэлхийн улс орнууд хилээ нээж, хөл хориог сулруулж байгаатай холбогдуулан Бээжин Ковидын эсрэг стратегиа хоёр дахин нэмэгдүүлж байна.
Хамгийн сүүлийн жишээ: Өмнө зүгийн Гуанжоу хотод тус улсыг зорин ирэх аялагчдад зориулсан 260 сая долларын өртөг бүхий 5000 өрөөтэй тусгаарлах байрыг ойрын өдрүүдэд нээх гэж байна.
Хятадын уламжлалт хэв маяг бүхий саарал дээвэртэй гурван давхар барилгуудаас бүрдсэн энэхүү том цогцолбор нь 46 хөл бөмбөгийн талбайн хэмжээтэй адил талбайг хамарсан бөгөөд хотын захад барихад гурван сар хүрэхгүй хугацаа зарцуулжээ.
Энэ нь Гуанжоу хотод байрладаг зочид буудлуудыг орлох бөгөөд хилийн чанадаас ирэх хятад болон олон улсын аялагчдыг тусгаарлан санамсаргүй хавьтлын тоог бууруулах зорилготой ажээ.
Аялагчдыг нисэх онгоцны буудлаас шууд автобусаар тусгаарлах байранд авирч дор хаяж хоёр долоо хоног тусгаарлах ба тус байрны өрөө бүрт видео чат хийх камер, халууны шил болон хиймэл оюунаар ажилладаг робот өдрийн 3 хоолыг зөөж үйлчлэх ба энэ нь ажилтнуудтай шууд харьцах боломжийг багасгах зорилготой юм.
Гадаад харилцааны зөвлөлийн эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах ажилтан Янжонг Хуанг хэлэхдээ "Хэрэв та хүсвэл маш нарийн, өндөр технологи бүхий дэлхийн хамгийн орчин үеийн тусгаарлах төвд байрлаж болох юм" гэжээ.
Гуанжоу олон улсын эрүүл мэндийн станц хэмээн албан ёсоор нэрлэгдсэн энэ төв нь Хятад улсдаа анхдагч нь юм. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь Хятадын засгийн газар коронавирусын эсрэг тууштай тэмцэх стратегиа эрчимжүүлсэнтэй холбоотойгоор ахин байгуулж магадгүй аж.
Гуанжоу хотоос нэг цагийн зайтай байдаг Дунгуан хотын үйлдвэрлэлийн төв нь өөрийн 2000 өрөө бүхий "олон улсын эрүүл мэндийн станц"-ыг байгуулж байна. Өмнө зүгт байрлах Шэньжэнь хотын технологийн төв нь мөн ийм байгууламж барихаар төлөвлөж байна.
"Энэ бол зүгээр нэг түр зуурын арга хэмжээ биш юм. Энэ тахал дуусахад хэсэг хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд Хятад улс хилийн хатуу хяналтыг үргэлжлүүлэх болно. Ийм байгууламжуудыг цаашид халдвар тараахаас сэргийлэн барих болно" гэж Хуанг хэлэв.
18 сарын хугацаанд Хятад улс ихэнх улс орнуудад хилээ хаасан ба нэвтрэхийг зөвшөөрсөн цөөн хүмүүс, мөн эх орондоо буцан ирж буй Хятад иргэд дор хаяж хоёр долоо хоног зочид буудлын тусгаарлалтанд байх ёстой бөгөөд дараа нь долоо хоног гэрийн тусгаарлалтанд хамрагдах ёстой ба энэ нь бүрэн вакцинд хамрагдсан хүмүүст ч хамаатай юм.
Хятад улсын хамгаалалт сайн байсан хэдий ч өнгөрсөн тавдугаар сард Дельта хувилбар нь Гуандун мужийн өмнөд хэсэгт, түүний дотор Гуанжоу, Шэньжэнь хотод хурдацтай дэгдсэн юм. Тухайн үед Гуандун нь Хятадад ирж буй нийт аялагчдын 90%-ийг хүлээж авч байсан бөгөөд 300 орчим төвлөрсөн байгууламжид 30,000 орчим хүн өдөр тусгаарлалтын дэглэмд байсан гэж мужийн эрүүл мэндийн ажилтан мэдээлэв.
Зургадугаар сарын сүүл гэхэд Гуандун мужид дэгдэлтийг зогсоосон боловч эрх баригчид вирусыг бүр дарж авах арга хэмжээ авахаар шийджээ.
Төсөл маш хурдан эхэлсэн бөгөөд 4000 гаруй ажилчин барилгын талбайд ажлан энэ сарын эхээр тус байгууламжийг барьж дуусгасан бөгөөд албан ёсны нээлтээ хийхэд бэлдэхээр өнгөрсөн долоо хоногт 184 эмнэлгийн ажилтнууд эхний ээлжинд нүүн иржээ.
Тэднийг маш хүнд ажил хүлээж байна. Энэхүү цогцолборыг хотын бусад хэсгээс тусгаарласан байх бөгөөд зөвхөн аялагчид төдийгүй ажилчид тусгаарлагдана гэсэн үг юм. Эмнэлгийн ажилчид уг байгууламжид 28 хоног ажлаад, ээлж буусны дараа нэг долоо хоног хөл хорионд болоод гэртээ гаран дахин хоёр долоо хоног гэрийн тусгаарлалтад байсны дараа гадагш гарах боломжтой болно гэж албаны хүн Гуанжоу Дэйли сонинд ярьжээ.
Хятад улсад вакцинжуулалтын ажил их амжилттай хийгдэж байгаа бөгөөд энэ сарын эхээр 1 тэрбум хүнийг дотооддоо үйлдвэрлэсэн вакцинаар бүрэн тарьсан гэж албаны хүн мэдэгдсэн ба Хятадын 1.4 тэрбум хүн амын 71% нь вакцинд хамрагдсан байгаа нь зарим хилээ нээсэн улсуудыгхаас ч өнөдр байгаа ажээ.
Гуанжоу дахь тусгаарлалтын шинэ байгууламж нь аравдугаар сарын 15-нд эхлэх Хятадын Импорт, Экспортын үзэсгэлэн яармагийн үеэр нээгдэх ба Кантоны яармаг гэж нэрлэгддэг жилд хоёр удаа зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээ нь Хятадын хамгийн том үзэсгэлэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс олон арван мянган компаниуд ирж оролцдог байна.
Царт тахлын үед өнөөг хүртэл онлайнаар зохион байгуулагдаж байсан бол ирэх сард үзэсгэлэн яармаг бодитоор зохион байгуулагдах бөгөөд зөвхөн Хятадад байрлаж буй экспортлогч, худалдан авагчдыг хамруулах юм байна.
Гэсэн хэдий ч Гуанжоу хотын эрх баригчид хилийн чанадаас ирсэн бүх хүмүүсийн хөл хорионы дэглэмийг чангатгаж, 14- 21 хоног тусгаарлаж байна.
Гадаад Харилцааны Зөвлөлийн шинжээч Хуанг хэлэхдээ, энэхүү байгууламж нь асар том хэмжээтэй хэдий ч гадаадаас ирэх бүх иргэдийг хүлээн авч байрлуулахад. Олон улсын нэг нислэгээр ихэвчлэн 300 хүн зорчдог. Тэд бүгд тусгаарлалтанд хамрагдаж, дор хаяж 21 хоног байх ёстой" гэж тэр хэлэв.
Эх сурвалж: cnn.com