/2021.09.23/: Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөл хуралдаж байна. Өнөөдрийн ээлжит зөвлөгөөнөөр Газрын багц хуулийн төслийн танилцуулгыг хэлэлцэж байна.
- Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх
тухай хуулийн төсөл
- Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулга
- Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай
- Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэсэн багц асуудлуудыг хэлэлцэж байна. Газрын тухай хууль нь 2002 оны 6 -р сарын 7-нд батлагдаж, 2003 оноос мөрдөгдөж байгаа юм. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 7 бүлэг 64 зүйлтэй байсан бол шинэчилсэн найруулгын төслөөр 11 бүлэг 126 зүйлтэй болох юм.
Хуралдаанд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Дэд сайд Э.Золбоо, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан референт Г.Нямдэлгэр, Сайдын зөвлөх Б.Энхболд, Б.Бямбажав, Б.Пүрэвжав, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, ГЗБГЗЗГ-ын орлогч дарга М.Буяндэлгэр, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, ХСУХАТАҮЗЗ-ийн дарга Ж.Батсуурь, Зөвлөх инженер Ө.Дорждэрэм, МБҮЗХ-ны дарга Б.Батцогт, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ТББ-ын тэргүүн Б.Чулуундолгор нар биечлэн болон цахимаар оролцлоо.
Эх сурвалж: БХБЯ