Коронавирусын шинэ хувилбар ОХУ-д илэрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусын шинэ хувилбар ОХУ-д илэрчээ

В России нашли новый вариант коронавируса Covid-19 с мутациями бета и  дельта-штаммов - Novostivl

/2021.09.23/: Нидерландын судлаачид коронавирусын шинэ омог 2021 оны зун ОХУ болон ХБНГУ-д тархаж эхэлснийг олж тогтоосон тухай эрдэмтдийн урьдчилсан хэвлэлийг тайлбартай нь bioRxiv дээр нийтэлжээ.

Наймдугаар сард Маастрихтын их сургуулийн судлаачдын мэдээлснээр В.1.1.523 шинэ омгийн халдвар авсан 533 тохиолдол илэрсэн ба тэдний ихэнх нь ОХУ болон ХБНГУ-д ажиглагдсан боловч АНУ, Австралид мөн энэхүү халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. "Филогенетик шинжилгээ нь энэхүү шинэ омгийн гарал үүсэл нь Орос улс байх магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Учир нь анхны тохиолдол Москвад бүртгэгдсэн хэмээн судлаачид тэмдэглэжээ.

Эрдэмтэд B.1.1.523 омог нь SARS-CoV-2-ийн “бета” ба “дельта” хувилбаруудын нийлмэл мутаци бөгөөд вирусын гол хэрэгсэл болох S-уургийн хэлбэр өөрчлөгдөн эсэд нэвтэрч цаашид тэнд хуулбарлагдах мутаци болохыг эрдэмтэд онцолжээ. "Энэ (ДЭМБ-ын ангиллын дагуу) хувилбарыг цаашид судалж, түүнийг сайтар хянаж байх ёстой" гэж судлаачид дүгнэжээ.

Эх сурвалж: lenta.ru

21-ээс дээш насны 13 хүн нас барлаа
21-ээс дээш насны 13 хүн нас барлаа
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.