/2021.09.23/: Үндэсний аудитын газраас намуудын сонгуулийн зардлыг нэгтгэн гаргалаа.
Энэхүү тайланд сонгуульд оролцсон МАН, АН, Зөв хүн электорат эвсэл нийлээд 6 тэрбум 407 сая төгрөгийг зарцуулсан гэжээ. Энэ удаагийн сонгуульд 5433 иргэн аж ахуйн нэгж хандив өгч оролцжээ.
Эрх баригч МАН зангараг заан зөвхөн хандиваар санхүүжилтээ босгосон гэж мэдүүлсэн байна. Зөв Хүн электорат эвслээс нэр дэвшигч ганцаараа хувиасаа 200 сая төгрөг гарган сонгуульд оролцсоноо тайлагнажээ.
Зардлын бүтцийг харвал МАН сонгууль эрхэлсэн байгууллагадаа хамгийн их мөнгө зарсан буюу 2 тэрбумыг зарлагадсан бол Ардчилсан нам ердөө 34 сая төгрөг байгаа нь хэтэрхий зөрүүтэй байна.
Зардлын тайлангаас Ардчилсан нам ухуулах байр ажиллуулаагүй мэт харагдахаар байна. Гэвч ямар нэгэн зардал “гаргалгүйгээр” ажилласан байх боломжтой.Тэгээд ч ухуулах байргүй байсан гэхээр нэг л итгэл үнэмшилгүй. Өдөр тутмын сонин хэвлэлд Зөв Хүн электорат эвсэл мөн л зардал гаргаагүй байна. Ардчилсан нам өнгөрсөн сонгуулиар тээврийн хэрэгсэлд мөнгө зараагүй хэмээн зардлын тайлангаа ирүүлжээ. Зардлын дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү