/2021.09.23/: Санкт-Петербургийн олон улсын түүхий эдийн бирж дээрх Аи-95 бензиний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн тухай арилжааны мэдээллээс харж болно.
Аи-95 бензиний үнэ 0.6 хувиар өсч, тонн тутамд 60176 рубль болжээ. Өмнөх үнийн дээд хэмжээг яг хоёр сарын өмнө бүртгэсэн долдугаар сарын 22-нд нэг тонн Аи -95 бензин нь 60,029 рубль хүрч байжээ.
“Росстат”-ын мэдээлснээр бензиний жижиглэнгийн үнэ есдүгээр сарын эхэн үеэс буурч эхэлсэн. РИА Новости-ийн тооцоолсноор энэ сарын эхний долоо хоногт бензин жилийн дотор анх удаа буурч, АИ-95-ийн дундаж үнэ 16 копейкаар унаж 49.82 рубль болжээ. Энэ хандлага өнөөг хүртэл үргэлжилсээр байна.
Цаашид шатахууны жижиглэнгийн үнэ инфляцийн түвшинтэй ойролцоо хэмжээгээр өөрчлөгдөх болно гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ. Есдүгээр сарын 13-ны байдлаар жилийн дүнгээр 6.84 хувьтай байна.
ОХУ нь шатахууны үнийг дотоодын зах зээл дээр бууруулах зорилготой сааруулагч механизмаар ажиллаж байна. Хэрэв бензин, дизель түлшний экспортын үнэ Оросын дотоодын нөхцөлт үнээс өндөр байвал нефтийн компаниуд ОХУ-ын дотоодын зах зээлд үнээ өсгөхгүйн тулд энэ зөрүүний нэг хэсгийг нөхөн төлөх ажээ. Хэрэв Оросын үнэ экспортын үнээс өндөр байвал газрын тосны ажилтнууд дотоодын шатахууны борлуулалтаас олсон ашгийн тодорхой хэсгийг төртэй хуваалцдаг байна.
Эх сурвалж: ria.ru