50 хүүхдэд хичээл хийх гар утас бэлэглэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

50 хүүхдэд хичээл хийх гар утас бэлэглэлээ

/2021.09.23/: Баянгол дүүрэг "Дэлхийн зөн Монгол" Олон улсын байгууллагатай хамтран Хүүхэд хамгаалал ба нөлөөлөл, өрхийн амьжиргааг дэмжих, орон нутгийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр 10 жилийн урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.

Энэхүү хөтөлбөрийг дүүргийн 21, 22, 23 дугаар хороодод хэрэгжүүлж буй юм. Тэгвэл энэхүү хөтөлбөрийн хүрээнд дээрх хороодын гурав ба түүнээс дээш хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг өрхийн 50 хүүхдэд өнөөдөр ухаалаг гар утас, шинэ дугаар гардууллаа.

Тодруулбал, “Мобиком” корпораци хүүхдийн боловсролыг дэмжих боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор санаачилсан “Smart education” төслийн хүрээнд хүүхдүүдийн дунд “Цахим хичээл хийхэд тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулж буй арга хэлбэр” сэдвийн хүрээнд гар зураг, зохион бичлэгийн уралдааныг наймдугаар сарын 17-27-ны хооронд зарласан бөгөөд нийт 70-аад хүүхэд материал ирүүлснээс 50 хүүхдийг шалгаруулж, ухаалаг гар утас, шинэ дугаар, дата эрхийн хамт бэлэглэж байгаа юм. Ингэснээр цар тахал гарсан энэ үед цахимаар хичээлээ хийдэг хүүхдүүд теле хичээлээс хоцрохгүйгээр тасралтгүй сурч боловсрох боломж бүрдэж байна.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар энэхүү төслийг хэрэгжүүлсэн “Мобиком” корпораци болон энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан “Дэлхийн зөн монгол” ОУБ-ын хамт олонд талархал илэрхийлээд “Манай дүүрэгт сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын олон сургууль цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг.

Бидний хувьд хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд суралцах таатай орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд олон ажил хийж байна. Тухайлбал, сургууль цэцэрлэгийг орчныг ногоон болгох зүлэгжүүлэх, хашааг нь солих мөн эмч нарын өрөөг тохижуулах зэрэг олон ажлыг үе шаттай хийж байна. Үүнээс гадна “Баянгол-Цахим сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд ирэх онд манай дүүргийн бүх сургууль цахимд шилжинэ. Ингэснээр сурагчид төдийгүй эцэг эхчүүд бүх мэдээллийг цахимаар авах боломж бүрдэх юм. Хүүхдүүд та бүхэн энэхүү ухаалаг гар утсаа зөв хэрэглэж өөрсдийгөө хөгжүүлэх тал дээр анхаарч улам хичээж сураарай” гэсэн юм.

Ташрамд мэдээлэхэд, энэ төсөлд хамрагдсан сурагчид зөвхөн гар утастай болоод зогсохгүй VOO-гээс 1-12 ангийн теле хичээлээ жилийн турш үзэж, Академи дата багцаа ашиглан Zoom, Google classroom, Teams зэрэг цахим хичээлээ хийх сайтууд руу хязгааргүй хандаж, дата багцаараа ангийн багш, найзуудтайгаа хүссэнээрээ холбогдон хичээлээ саадгүй хийх боломжтой болж байгаа юм.

Эх сурвалж: НЗДТГ

Хүүхдийн хөгжлийг бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүй гэсэн чиглэлээр судална
Хүүхдийн хөгжлийг бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүй гэсэн чиглэлээр судална
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.