Наадмын өдрүүдэд 11 хүн усны ослоор амь насаа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наадмын өдрүүдэд 11 хүн усны ослоор амь насаа алджээ

ИНФОГРАФИК: Хүүхэд усанд живсэн тохиолдолд авах анхны тусламжийг та мэдэх  үү?

/2021.07.13/: Он гарсаар Монгол улсын хэмжээнд 53 иргэн /том хүн-42, хүүхэд-11/ үер усны ослоор амь насаа алджээ.

Түүнчлэн баяр, наадмын өдрүүд үргэлжилж иргэд гол, усны дагуу ихээр амарч зугаалж байгаагийн улмаас сүүлийн өдрүүдэд усны ослын дуудлага нэмэгдэх хандлагатай байна.

Зөвхөн 07 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд гэхэд улсын хэмжээнд усны ослын 9 дуудлага бүртгэгдэж, 11 иргэн амь насаа алдаж, 2 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Өнөөдрийн байдлаар 3 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалж байна.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Эх сурвалж: https://nema.gov.mn/n/117664

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүл мэндийн салбарынхантай уулзлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүл мэндийн салбарынхантай уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.