Цөлжилтийг сааруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим уулзалт хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цөлжилтийг сааруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим уулзалт хийлээ

2020 онд шинэчлэн боловсруулсан үнэлгээгээр Монгол орны нийт газар нутгийн 78,9 хувь нь цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөн байна. Үүнээс нэн хүчтэй зэрэглэлд 4,7 хувь, хүчтэй зэрэглэл 18,6 хувь, дунд зэрэг 22,1 хувь, сул зэрэглэлд 31,5 хувь тус тус хамарч байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Цөлжилтийг сааруулах элсний нүүлтээс хамгаалах, хамгаалалтын зурвас байгуулах ажлыг зохион байгуулж байгаа.

May be an image of 2 people, people standing and people sitting

Цөлжилтөд нэн хүчтэй өртсөн Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Төв, Өмнөговь аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, мэргэжилтнүүд энэ удаагийн хуралд оролцож “Цөлжилтийн төлөв байдал, хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” санал солилцон цаашид хэрэгжүүлэх үр дүнтэй арга, тулгамдаж байгаа асуудуудыг хэлэлцлээ.

May be an image of 3 people and screen

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Токиогийн Олимпод оролцох Монгол улсын тугчид тодорлоо
Токиогийн Олимпод оролцох Монгол улсын тугчид тодорлоо
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.