Цахим гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахим гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

Цахим гэмт хэргийн талаар онцлох баримтууд

/2021.07.08/: Программ хангамжийн мэргэжилтэй 25-30 насны бүлэг этгээдүүд цахим орчинд бусдыг гутаан доромжлох, илтэд дэмжих, захиалгаар PR хийх, зорилтот сэдвийг илтэт дэмжин ашиг олох зорилгоор зохион байгуулалттайгаар ажлын байр түрээслэн ажиллаж түүнийгээ нуун дарагдуулахын тулд гадаадад байх сервер дээрээс явуулж байсныг илрүүлэн шалгаж байна.

Эдгээр гэмт хэргийг үйлдэхдээ тухайн этгээдүүд тусгай программ хангамж ашиглаж нэг коммандаар олон фэйсбүүк хаягийг удирдах үйлдлийг хийж байсан нь шалгалтын явцад тогтоогджээ.

Сүүлийн үед манай улсад онлайн худалдаа, хүүгүй зээл, мөрийтэй тоглоом, сүлжээний бизнес зэргийг ашиглан бусдыг цахим орчинд залилж хохирол учруулах, эрхшээлдээ оруулах болон нэр хүндийг нь гутаан доромжлох хэрэг ихээр гарах болсон билээ.

Үүнтэй холбогдуулан ойр дотны хүн, бага насны хүүхдийг гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлага үүсээд байна.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдлаа
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдлаа
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.