Сэлэнгэ аймгийн 1025.4 га талбайд хийгдэх нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймгийн 1025.4 га талбайд хийгдэх нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ

/2023.04.21/: БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэхээр ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн БОАЖГ, "Оюу толгой" ХХК-ийн байгаль орчны ажлын хэсэгтэй хамтран Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг нэртэй газарт 2022 онд хийсэн 110 га талбайн техникийн нөхөн сэргээлтийн байдалтай танилцлаа.

Энэ үеэр 2023 онд хийх үлдсэн 224.7 га талбайн нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлэв. Мөн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажлын хэсэгтэй хамтран Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Харганат, Могой гол нэртэй газарт 800.7 га талбайн техникийн нөхөн сэргээлтийн ажлын нээлтийг хийж нөхөн сэргээлтийг эхлүүллээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Толгойтын гол, Их Өлөнт нэртэй газруудад 2021, 2022 онд уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд хийгдсэн Толгойтын голын 58 га, Их Өлөнт нэртэй газарт хийгдсэн 129 га талбайн нөхөн сэргээлт хийсэн талбайд ажиллав.

PlanetGOLD Монгол-Филиппиний “Алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр” Олборлогчоос боловсруулагч руу төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал суманд байгуулсан бичил уурхайн цехийн үйл ажиллагаатай танилцан, санал солилцлоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Ж.Сандагсүрэн: Өнөөдрийн форумын үр дүн маргаашаас ажил хэрэг болно
Ж.Сандагсүрэн: Өнөөдрийн форумын үр дүн маргаашаас ажил хэрэг болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.