Өнөөдөр цэлмэг, 3-5 хэмийн дулаан байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр цэлмэг, 3-5 хэмийн дулаан байна

2023 оны 04-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12..+17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +3...+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. +3...+5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0...+2 градус дулаан байна

ЮНИСЕФ: Бид С.Мойлтмааг татан авахаар хичээн ажиллаж байна
ЮНИСЕФ: Бид С.Мойлтмааг татан авахаар хичээн ажиллаж байна
 
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС-ийн хуралд илтгэгчээр оролцож байна
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС-ийн хуралд илтгэгчээр оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.