“Дусал цус-Дүүрэн амьдрал-2” аян нээлтээ хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дусал цус-Дүүрэн амьдрал-2” аян нээлтээ хийлээ

/2023.04.20/: “Дусал цус Дүүрэн амьдрал-2” аяны нээлтийг АШУҮИС-ийн “Оюутны Эко” цогцолборт хийлээ.

АШУҮИС нь 2021-2022 оны хичээлийн жилээс чадвартай сайн эмч мэргэжилтэн бэлтгэн гаргахын зэрэгцээ тэднийг зөв сайн хүн байхад чиглүүлсэн ”Оюутны хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Дусал цус-Дүүрэн амьдрал” авлагагүй, сайн дурын цусны донорын аяныг санаачлан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлсэн юм.

Аянд төрийн өмчийн зургаан их сургуулийн 3818 багш, ажилтан, оюутныг хамруулан 1067 литр цус цуглуулсан нь арван мянга гаруй хүний амь насыг аварч, цусны нөөцийг хоёр дахин нэмэгдүүлсэн түүхэн амжилт болсон юм.

Оюутан залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэхийн хамт хүмүүнлэгийн үйлсийг дэлгэрүүлэх зорилго бүхий “Дусал цус-Дүүрэн амьдрал-2” аянд төрийн болон хувийн хэвшлийн 18 их, дээд сургууль нэгдэж буй бөгөөд аяны нээлтэд АШУҮИС, ЦССҮТ, ДХИС, ХААИС, ШУТИС, “Ач” АУИС, “Этүгэн” их сургууль, ИЗОУИС, ОУЭЗБИС, МҮИС, МУИС-ийн удирдлага,Оюутны хөгжил удирдлагын газар, Оюутны холбоо, сайн дурын улаан загалмайчид оролцов.

Энэ удаагийн аяныг “Этүгэн” их сургууль түүчээлэхээр шилжин явах цом зургийн цомог, хүндэтгэлийн дэвтрийг хүлээн авлаа.

“Этүгэн” их сургуулиас эхэлсэн “Дусал цус-Дүүрэн амьдрал-2” аян өнөөдрийн байдлаар долоон их, дээд сургууль дээр 12 өдөр үргэлжилж 1128 нэгж цус цуглуулсан үр дүнтэй байна. Аян ХААИС, ШУТИС дээр үргэлжилнэ.

Эх сурвалж: ЭМЯ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 14.3 тэрбум төгрөгийн зээл олгожээ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 14.3 тэрбум төгрөгийн зээл олгожээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.