Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэж эхэллээ

Фото эх сурвалж: WSJ

/2023.4.4/ The Wall Street Journal-д Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл хоёр жилийн уналтын дараа эргэн сэргэж эхэллээ хэмээн хоёрдугаар сард бичиж байв.

Учир нь энэ оны хоёрдугаар сарын үл хөдлөх хөрөнгийн борлуулалтыг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулан үзэхэд 14,9 хувийн өсөлттэй байгаа юм. Хятадын үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн корпорацийн мэдээлснээс үзвэл энэ нь 66,5 тэрбум доллартай тэнцэх хэмжээний өсөлт ажээ.

Гэхдээ нэг асуудал Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд байгаа юм. Тэр нь барилга нь ашиглалтад орчихсон ч борлуулагдаагүй их хэмжээний орон сууц энэ зах зээлийг дүүргэжээ. Wind гэх үл хөдлөхийн мэдээлэл өгдөг байгууллагын мэдээллээр 3,5 тэрбум метр квадрат барилгын талбай худалдан авагч хүлээж байна.

Энэ нь 4 сая орчим орон сууцны барилга гэсэн үг юм.

Тэгэхээр хэдийгээр үл хөдлөхийн зах зээл нь сэргэж эхэлж байгаа ч энэ нь барилгажилт явагдаж эхэлнэ гэхээсээ илүүтэй өмнө баригдсан барилгуудын зах зээлийг эхлээд худалдан авагчтай холбох ажлыг хийх шаардлагатай болно гэсэн үг. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын хугацааг уртасгаж байгаа гэж эдийн засагчид мэдээлж байна.

Эх сурвалж: WSJ

Б.Баярсайхан: Цахим орчны гадуурхалт, дарамтаас болж 2012-2016 онд 92 хүүхэд амиа хорложээ
Б.Баярсайхан: Цахим орчны гадуурхалт, дарамтаас болж 2012-2016 онд 92 хүүхэд амиа хорложээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.