2023 оны эхний улиралд 324.386 зорчигч агаараар тээвэрлэжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2023 оны эхний улиралд 324.386 зорчигч агаараар тээвэрлэжээ

May be an image of airplane and outdoors

/2023.04.03/: Манай улсад он гарснаас хойш агаарын тээврээр 324.386 зорчигчид үйлчлүүлж, 22 хувийн биелэлттэй байна.

Тодруулбал, нийт зорчигчдын 234.121 нь олон улсын нислэгээр, 90.265 нь орон нутгийн нислэгээр үйлчлүүлжээ.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 145.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Авиа компаниудаар нь авч үзвэл:

  • МИАТ ТӨХК 173.541
  • Аэро Монголиа ХХК 37.545
  • Хүннү Эйр ХХК 27.201
  • Туркиш Эйрлайнс 17.901
  • ЭйрЧайна 4.239
  • Ашиана Эйрланс 18.123
  • Изинис Эйрвэйс ХХК 6.178
  • Монголиан Эйрвэйс Карго ХХК 2.403
  • Кореан Эйр ХХК 33.427 зорчигчийг тус тус тээвэрлэжээ.

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод агаарын тээврийг либералчлах, олон улсын нислэгийн тоог нэмэгдүүүлж, орон нутгийн нислэгийг сэргээх зорилт тусгагдсан.

Мөн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам 2023 онд агаарын тээврээр 1.5 сая зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлсэн.

Түүнчлэн шинээр агаарын харилцааны хэлэлцээрүүдийг байгуулж, нислэгийн тоо, давтамжийг 2-3 дахин нэмэгдүүлэн нэг жилд 3 сая зорчигч тээвэрлэх боломжийг бүрдүүлээд байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Өсвөр насны монгол хүүхдүүд ӨЛСӨЖ БАЙНА, Л.Энх-Амгалан сайд аа!
Өсвөр насны монгол хүүхдүүд ӨЛСӨЖ БАЙНА, Л.Энх-Амгалан сайд аа!
 
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.