Өсвөр насны монгол хүүхдүүд ӨЛСӨЖ БАЙНА, Л.Энх-Амгалан сайд аа!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өсвөр насны монгол хүүхдүүд ӨЛСӨЖ БАЙНА, Л.Энх-Амгалан сайд аа!

/2023.04.06/ Өсвөр нас бол хүний амьдралын эрчимтэй өсөлтийн тун чухал үе юм. Хүний бие өсвөр насандаа өндрийн 20-25 хувь, жингийн 50 хувийг бүрдүүлдэг. Энэ насанд уураг, амин дэм, эрдэс бодис, Д витамин, кальциар баялаг хоол хүнс хэрэглэх ёстой.

Өсвөр насныхныг өдөрт 5-6 удаа хооллож, 1,5-2 литр ус уухыг зөвлөдөг.

  • Өглөө: Сүү сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн – талх, цөцгийн тос, жимсний чанамал, өндөг
  • Бага үд, их үд: Сүү, тараг, гурилан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ
  • Өдөр: 1,2-р хоол , зууш, жимсний ундаа, ус
  • Орой: Хөнгөн зууш, ногооны шөл, цагаан идээ

Зарим орны туршлагыг өгүүлвэл, БНСУ сурагчдад зориулж 40 жил үдийн хоол хөтөлбөр хэрэгжүүлэхэд Солонгос хүний дундаж өндөр 20 см өссөн байна. Финланд улсын Засгийн газраас нэг хүүхдийн боловсролд зарцуулагдаг төвсийн найман хувийг нь үдийн хоолонд зарцуулдаг ажээ.

Үдийн хоол, цай зөвхөн өсөлтөд нөлөөлөөд зогсохгүй хүүхдийн уураг тархины хөгжилд нөлөөлдөг тул сурлага, хүмүүжилд ч онцгой тустай.

Үдийн хоолонд хамрагддаггүй тул өсвөр насныхан сургуулийн ойр орчимд байрлах дэлгүүр, ТҮЦ-нүүдээс бэлэн гоймон, гаазтай ундаа, түргэн хоол авч хэрэглэдэг. Ингээд ходоод шархлах, бүдүүн нарийн гэдэс нь өвчлөх зэрэг олон асуудал тулгарч, жил ирэх бүр нэмэгдэх боллоо.

ЗАСГИЙН ГАЗАР ХҮҮХДҮҮДЭД ӨГСӨН АМЛАЛТДАА
ХҮРЭХГҮЙ БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас 6-9 дүгээр ангийн үдийн хоолны зардлыг 2022 оны есдүгээр сарын 1-нээс, 10-12 дугаар ангийн хүүхдийн хоолны зардлыг 2023 оноос нэмэхээр болсон. Гэсэн ч нэмж чадахгүй, хэлсэн амлалтдаа хүрээгүй л байна.

Одоогоор бага ангийн хүүхдүүдийн үдийн хоолны зардалд 58 тэрбум төгрөгийг жилд зарцуулдаг. Хэрэв дунд, ахлах ангийнхан нэмэгдвэл жилийн төсөв нь 240 тэрбум төгрөгт хүрнэ.

2021 оны байдлаар манай улсад 10-19 насныхан 544 мянга гаруй байна. Одоогоор бага ангийнхны үдийн хоол хөтөлбөрт нэг хүүхэд 1500 төгрөгөөр хамрагддаг. Харин өсвөр насныхныг нэмэхдээ энэ тоог 3000 төгрөгт хүргэнэ гэж тооцоолж, судалгаа явуулж байна гэх.

Жилийн өмнөөс л сургуулиудын гал тогоог сайжруулах шаардлагатай гэж Боловсролын яамны Суралцагчын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргал ярьж байсан ч, өнөөдрийг хүртэл энэ яриагаа ярьсаар л сууна.

Элдэв гоё нэртэй сангуудаар улстөрчид өврөө түнтийлгэж, гэр бүл, үр хүүхдүүддээ хамгийн сайхныг хүртээдэг атлаа өсвөр насныханд зориулах 3000 төгрөг шаардлагатай болоход “Мөнгө байхгүй” гэж байгаа нь даанч гутамшигтай.

Манай улс өнөөдрийг хүртэл өсвөр насныханд буюу ахлах, дунд ангийнхныг үдийн хоол хөтөлбөрт хамруулж байсан түүхгүй.

Өнөөдөр ходоодны шарх, элэг цөсний өвчлөл, нас баралтаараа дэлхийд дээгүүрт орж байгаагийн нэг шалтгаан нь бага, өсвөр насандаа хоол дутуу, өлөн зэлмүүн өссөнийх байж болох юм. Өнөөдөр бид мөнгө төсвөө хэмнэж байж болох ч үүнийхээ төлөөсийг илүү их зардлаар эргүүлэн төлөх нь гарцаагүй юм.

“Шүүр“ ажиллагааны хүрээнд байгуулагдсан Ажлын хэсэг “Тавантолгой төмөр зам“ ХХК-д ажиллаж байна
“Шүүр“ ажиллагааны хүрээнд байгуулагдсан Ажлын хэсэг “Тавантолгой төмөр зам“ ХХК-д ажиллаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.