Унадаг дугуйн болон явган хүний замыг хариуцсан тусгай нэгжтэй болжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Унадаг дугуйн болон явган хүний замыг хариуцсан тусгай нэгжтэй болжээ

/2023.03.24/ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба унадаг дугуйн болон явган хүний замыг хариуцсан тусгай нэгжтэй болжээ. Уг нэгжийн үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Дугуйн ба явган замын тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн:

-Энэ оноос Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд унадаг дугуйн болон явган хүний замыг хариуцсан тусгай нэгжтэй болж, мэргэжлийн баг бүрэлдэхүүн ажиллаж байна. 2022 онд нийт 60,000 орчим ам метр явган замыг хийхээр төлөвлөснөөс 20,000 орчим нь хийгдсэн. Энэ онд явган хүний 40,000 орчим ам метр замыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Хотын Захирагчийн ажлын албаны урсгал зардлаар 19 байршилд 25,000 ам метр явган замыг шинэчлэхээр төлөвлөж байна.

Бага тойруу, Их тойруу, томоохон магистраль замыг дагасан уулзвар, туслах замуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхдээ түрж яваа эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан налуу замыг 500 байршилд хийнэ. Төсөв, төлөвлөгөө нь гарсан, байршлыг судлах түвшинд явж байна.

Явган замыг 17 байршилд хийхээр нээлттэй худалдан авах ажиллагааг ААН, байгууллагад зарлана.

Ногоон байгууламж, хүн төвтэй орчныг бий болгох ажлын хүрээнд гэр хорооллын 16 байршилд ногоон байгууламжтай болгохоор ажиллаж байна. Тендер зарласан ч системийн доголдлоос бага зэрэг хойшилсон гэв.

Маргааш 3 хэмийн дулаан, багавтар үүлтэй
Маргааш 3 хэмийн дулаан, багавтар үүлтэй
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.