Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулна

/2023.03.24/ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас хийж байгаа болон хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар долоо хоног бүрийн баасан гарагт мэдээлэл өгч буй. Тэгвэл өнөөдөр 2023 онд хийх ногоон байгууламж, явган хүний замын ажил болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Гэр хорооллын бүсэд цэцэрлэгт хүрээлэн хангалтгүй байна. Цаашид бүх хороог бичил цэцэрлэгт хүрээлэнтэй болгох ажлыг эхлүүллээ. Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулах журам боловсруулж байна. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд УБЗАА-наас дэргэдэх мод үржүүлэг, туршилт, судалгааны төвийг түшиглэн, мэргэжлийн байгууллагуудтай хамтран чимэглэлийн ургамлын төрөл, зүйл, сортыг нэмэгдүүлж, олон улсын Ботаникийн холбоо, гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллана хэмээв.

Гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.