/2023.02.28/: Сар шинийн баярын өдрүүд буюу 2023 оны хоёрдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Бурхан Халдун хайрханы чиглэлд зорчигчдод, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Цагаан арал, Хойд Хориудын байгаль хамгаалагчийн хяналтын пост, Бурхан Халдун хайрханы Доод овоо зэрэг газруудаар Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчидтай хамтран хяналт тавьж ажиллалаа.
Эдгээр өдрүүдэд давхардсан тоогоор 310 автомашин 1550 орчим иргэн хяналтын постоор бүртгүүлэн Бурхан Халдун ууланд гарсан бөгөөд зорчигчдод хамгаалалтын горим дэглэмийг танилцуулсан байна.
Уулын дээд, дунд, доод овоо болон зам дагуух хог хаягдлыг түүж цэвэрлэн 6 шуудай хог хаягдлыг зөөвөрлөн буулгажээ.
Сар шинийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тархсан мэдээлэл, зураг нь нь олон жилийн өмнөх нөхцөл байдал бөгөөд сүүлийн үед аялагчдын хандлага эерэгээр өөрчлөгдөх болсон нь харагдаж байна.
Эх сурвалж: БОАЖЯ