Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 100 давлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 100 давлаа

Turkey earthquake: At least 36 dead, 1,607 injured | CNN

/2023.02.06/: Сиритэй хиллэдэг Туркийн зүүн өмнөд хэсэгт орших Газиантеп хотод өнөөдөр өглөө хүчтэй газар хөдлөлт болж олон хүн амь үрэгдлээ.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр орон нутгийн цагаар 04:17 цагт Газиантеп хотын ойролцоо 17.9 км-ийн гүнд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Тухайн бүсэд болсон үйл явдлыг цаглабарчилан хүргэж байна.

14 минутын өмнө: Сирид 42 хүн амиа алдаж, 200 хүн шархаджээ

Сирийн төрийн мэдээллийн хэрэгслүүд Алеппо, Хама, Латакиа мужуудад 42 хүн амиа алдсан гэж мэдэгдэв.

Мөн дор хаяж 200 хүн шархадсан гэж SANA агентлаг Сирийн эрүүл мэндийн яамнаас иш татан мэдээллээ.

Turkey earthquake: Live updates on 7.8 quake | AP News

21 минутын өмнө: Туркийн цаг агаарын таагүй байдал нь аврах ажилд саад болж магадгүй.

Истанбул хотод салхи, бороо, цас орсон мөн Анкарад их хэмжээний цас орсны улмаас Истанбул, Анкарагаас Туркийн зүүн хэсэг рүү хийх нислэгүүд цуцлагдаад байна. Тиймээс аврагчид нөлөөлөлд өртсөн газруудад яаралтай хүрэхэд саад учирч байна гэв хэлэв.

31 минутын өмнө: Туркийн оршин суугч: Ийм зүйлийг хэзээ ч мэдэрч байгаагүй

Газар хөдлөлтийн голомттой ойролцоо орших Туркийн Газиантеп хотын нэгэн оршин суугч Ройтерс агентлагт хэлэхдээ, газар хөдлөлтийн чичирхийлэл нь хотын барилгуудыг "хүүхэд бүүвэйлж байгаа мэт савлуулсан" гэсэн байна.

Тэрээр "Би 40 жил амьдрахдаа хэзээ ч ийм зүйл мэдэрч байгаагүй. Бид байшин дотроо гурван удаа маш хүчтэй савласан" гэв.

35 минутын өмнө: Туркт амиа алдагсдын тоо 53-д хүрчээ

Турк улсад амиа алдагсдын тоо хурдацтай нэмэгдэж байна.

Албаныхны мэдээлснээр Малатья мужид 23, Шанлиурфа хотод 17, Османие хотод 7, Диярбакирт 6 хүн амиа алдсан байна.

Барилга байгууламжуудад их хэмжээний хохирол учирсан тул хохирогчдын тоо цаашид нэмэгдэж магадгүй гэж мэдэгдэв.

Map showing the location of the Turkey earthquake

1 цагийн өмнө: Сирид 11 хүн амиа алджээ

Сирийн Атмед хотын нэгэн эмч Ассошиэйтед Пресс агентлагт хэлэхдээ, зөвхөн баруун хойд хотод л гэхэд 11 хүн амиа алдсан байна.

Доктор Мухеб Каддур хэлэхдээ, нурангин дор олон хүн дарагдсан байна. Нурангид дарагдсан хүмүүс хэдэн зуугаараа амиа алдаж байж болзошгүй гэж айж байна" гэж тэр AP-д хэлэв.

Dozens dead as powerful earthquake shakes Turkey, Syria | Earthquakes News  | Al Jazeera

1 цагийн өмнө: Турк улсад амиа алдагсдын тоо 15-д хүрчээ

Туркийн зүүн өмнөд хэсэгт болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 15 хүн амиа алдсан гэж орон нутгийн албаныхан мэдэгдлээ.

Амиа алдсан хүмүүсийн тав нь Османие мужид, 10 нь Туркийн Сиритэй хиллэдэг Шанлиурфа хотод бүртгэгдсэн байна.

1 цагийн өмнө: Сирийн баруун хойд хэсэгт "гамшгийн" нөхцөл байдал үүсээд байна

Цагаан дуулгатнууд гэгддэг иргэний хамгаалалтынхан бүх барилгууд нурж, хүмүүс нуранги дор дарагдсан гэж мэдэгдэв.

Хүмүүсийг барилга байгууламжаас нүүлгэн шилжүүлж, задгай газар цугларахыг уриалав.

1 цагийн өмнө: Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудад эрэн хайх, аврах багуудыг илгээсэн гэж мэдэгдэв.

"Бид хамтдаа энэ гамшгийг аль болох хурдан, хамгийн бага хохиролтой даван туулна гэж найдаж байна" гэж тэр твиттер хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: Aljazeera

Б.Батмөнх: Хуулиар коиныг зохицуулдаггүй, харин үйлчилгээ үзүүлэгчийг зохицуулдаг
Б.Батмөнх: Хуулиар коиныг зохицуулдаггүй, харин үйлчилгээ үзүүлэгчийг зохицуулдаг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.