Цахилгаан хөдөлгүүртэй Hummer жийп үйлдвэрлэгдэж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахилгаан хөдөлгүүртэй Hummer жийп үйлдвэрлэгдэж эхэллээ

GMC Hummer EV SUV Enters Production, Deliveries To Start In Spring

Автомашин эзэмшигчдийн дунд хүлээлт үүсгээд байсан цахилгаан хөдөлгүүртэй Hummer жийпийг үйлдвэрлэлд шилжүүлэх болсноо АНУ-ын "General Motors Company" өнгөрсөн 7 хоногт зарлалаа.

Алдарт Humvee-г цахилгаан хөдөлгүүрт шилжүүлнэ гэдгээ тус компани 3 жилийн өмнө анх зарлаж байсан бөгөөд өнгөрсөн 7 хоногт Детройт хотноо байрлах Factory Zero үйлдвэрт анхны цахилгаан хөдөлгүүрт Hummer-ийг угсарч эхэлсэн байна. Урьдчилсан захиалгаар бүрэн зарагдсан Edition 1 загварыг эхэлж угсрах ба эхний захиалагчид энэ оны нэгдүгээр улирлын сүүлч гэхэд автомашинаа хүлээн авах юм.

Энэ талаарх мэдэгдлийг "General Motors" компанийн олон улсын бизнес эрхэлсэн дэд ерөнхийлөгч Данкан Олдрид өнгөрсөн даваа гарагт хийсэн ба одоогийн байдлаар урьдчилсан захиалгын дагуу 90 мянган ширхэг автомашин үйлдвэрлэх даалгавартай байгаагаа дуулгасан юм.

Up close with the GMC Hummer EV and SUV: Electric largesse has arrived

Өнгөрсөн жил тус загварыг захиалах хүний тоо маш их байсан учир компани сүүлдээ урьдчилсан захиалгыг түр зогсоосон билээ. Нийт захиалгын тал хувь нь Hummer Pickup байгаа бол үлдсэн хагас нь SUV буюу манайхны нэрлэж заншсанаар жийп ангиллын машины захиалга байгаа аж. Дээр дурдсан Factory Zero үйлдвэрт цахилгаан хөдөлгүүрт Hummer-аас гадна Sierra EV Denali загварын цахилгаан автомашиныг(EV) мөн үйлдвэрлэнэ.

GMC unveils GMC Sierra EV Denali Edition 1 with 400 mile range

Hummer EV SUV нь өмнөх бензин хөдөлгүүрт Hummer-уудаас хэлбэр загварын хувьд нилээн өөрчлөгдөж байгаа ч, цахилгаан автомашин гэхэд нүсэр хэмжээтэйд тооцогдохоор байгаа юм. Edition 1 загварыг General Motors компанийн Ultium загварын раманд суурилуулах ба урдаа нэг, хойноо хоёр, нийт гурван хөдөлгүүртэй бүтээгдэнэ. Энэ гурван хөдөлгүүр нийлээд 830 морины хүч гаргаж, 4 дугуйндаа 15,6 Киложоуль энерги дамжуулах юм.

Lordstown-made Ultium batteries to power Cadillac Lyriq, GMC Hum - WFMJ.com

Харахад нүсэр том ч гэсэн Hummer EV-ийн “Watts to Freedom” горимыг сонгосон тохиолдолд 0-90 км/ц хурдыг 3,5 секундэд авах чадалтай гээд бод доо. Бүрэн цэнэглэлтээрээ 450 км зай туулах бөгөөд цэнэг багассан үед “fast charge” горимоор цэнэглэх боломжтой. Мөн пикап загвар нь Moonshot Green Matte буюу хар ногоон гэсэн ганц өнгийн сонголттой байна гэсэн мэдээллүүд мөн нийтэд зарлагдаад байгаа билээ.

Edition 1 загварыг үйлдвэрлэж, захиалгыг бүрэн хангасны дараа Hummer цахилгаан хөдөлгүүрт жийп хоёр өөр хувилбараар үйлдвэрлэгдэж эхэлнэ. Эхнийх нь арай хямд үнэтэй EV2 загвар: 625 морины хүчтэй хоёр хөдөлгүүрт загвартай гарах бол EV2X загвар: Edition 1-т суурилуулсан 830 морины хүчтэй гурван хөдөлгүүртэй, хэлбэр загварт өөрчлөлт орсон байдлаар үйлдвэрлэгдэх юм.

Introducing the GMC HUMMER EVs | Electric Truck & SUV

Одоогоор энэ хоёр загварыг урьдчилан захиалах боломжгүй байгаа ба GMC компани эхний авсан захиалгуудаа бүрэн хангаж дууссаны дараа шинэ захиалга авах төлөвтэй байна. Хэрэв захиалга дахин нээгдвэл худалдан авах үнэ нь 84 650 ам.доллар байх ажээ. SUV машины үнэ гэхэд хэт өндөр сонсогдож байгаа ч өнгөрсөн долоо хоногт үйлдвэрлэлд шилжсэн Edition 1 загвар үүнээс ч өндөр үнээр захиалга авч байсан гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Мөн General Motors Компани Edition 1 загвараа үйлдвэрлэхээсээ өмнө дуудлага худалдаанд оруулж, 500 000 ам.доллар босгосноо Tread Lightly! Ашгийн бус байгууллагад хандивлаад байгаа юм.

Эх сурвалж: robbreport

Туркэд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас таван хүн амь үрэгджээ
Туркэд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас таван хүн амь үрэгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.