/2023.02.06/: Сиритэй хиллэдэг Туркийн зүүн өмнөд хэсэгт орших Газиантеп хотод хүчтэй газар хөдлөлт болж, таван хүн амь үрэгджээ.
АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр орон нутгийн цагаар 04:17 цагт Газиантеп хотын ойролцоо 17.9 км-ийн гүнд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлт Туркийн нийслэл Анкара болон бусад хотуудад мэдрэгдсэн байна.
Газар хөдлөлтийн бүсэд хэд хэдэн барилга нурсан бөгөөд тус хотын худалдааны төв мөн нурсан байна.
Турк улс нь дэлхийн хамгийн идэвхтэй газар хөдлөлтийн бүсэд оршдог.
1999 онд тус улсын баруун хойд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 17 мянга гаруй хүн амь үрэгдэж байжээ.
Эх сурвалж: ВВС