ЭЕШ-ын цахим бүртгэл өнөөдрөөс эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕШ-ын цахим бүртгэл өнөөдрөөс эхэллээ

/2023.02.06/ ЭЕШ-ын бүртгэл эхэлж буйтай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр:

-БШУ-ны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам” болон 2022 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/47 дугаар тушаалын дагуу ЭЕШ-ын бүртгэл 2023 оны 02 сарын 06-ны 10.00 цагт эхлэх ба 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний 18 цагт дуусна.

Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 18 цагт дуусна.

Шалгуулагч нь Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mn цахим хаяг руу хандан бүртгэлээ хийх ба бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна. Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх /
  • Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт
  • Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ.

Монгол хэлбичгийн шалгалт нь үнэ төлбөргүй бөгөөд ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байна гэлээ.

Мөн тэрээр:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

  • Өргөдөл
  • Эмчийн магадалгаа
  • Сургуулийн тодорхойлолт зэргийг ирүүлнэ гэв.
Хүүхдийн хөл дайрч, тусламж үзүүлэлгүй явсан жолоочийг илрүүлжээ
Хүүхдийн хөл дайрч, тусламж үзүүлэлгүй явсан жолоочийг илрүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.