/2023.02.06/: Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хамгийн анхны "Их Дуулга" тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо боллоо.
Манай улсаас ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр 66 кг-ын жинд мөнгө, спортын мастер Одгэрэлийн Уранбаяр 73 кг-д хүрэл медаль хүртэв.
Монголын жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчид Парист үргэлжлүүлээд 50 гаруй орны бөхчүүдтэй олон улсын хамтарсан бэлтгэлд оролцоод тэндээсээ хоёрдугаар сарын 16-18-нд Тель-Авивын "Их Дуулга"-д барилдах аж.
Эх сурвалж: БТСУХ