Ромын пап есдүгээр сард Монголд очих хүсэлтэй байгаагаа хэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ромын пап есдүгээр сард Монголд очих хүсэлтэй байгаагаа хэлжээ

Pope Francis returns from his visit to Democratic Republic of Congo and South Sudan

/2023.02.06/: Ромын Пап лам Франциск өвдөгний өвчин туссан байгаа хэдий ч аяллаа үргэлжлүүлнэ гэдгээ ням гарагт хэллээ.

Тэрээр "Хогийн ургамал хэзээ ч үхдэггүй юм" гэж хошигносон бөгөөд ирэх есдүгээр сард Монгол Улсад айлчилна гэж найдаж байгаагаа хэлсэн байна.

Энэхүү аялал нь Ромын Пап ламаас Азийн орнуудад хийж буй анхны айлчлал болох аж.

Тэрбээр "Есдүгээр сарын 29-нд би Марсельд очиж, тэндээс Монгол руу нисэхээр төлөвлөж байна." гэв.

Түүний өмнөх аяллууд төлөвлөгөөний дагуу болж өнгөрсөн бөгөөд Монголын тухай дурдагдсан нь сэтгүүлчдийн хувьд гэнэтийн зүйл байсан тул зарим нь түүнийг Ангол руу аялахаа андуурч хэлсэн байж магадгүй гэж таамаглаж байгаа аж.

Хэдийгээр манай улс 1500 хүрэхгүй католик шашинтантай ч Ватиканы зүгээс Хятад дахь католик шашны нөхцөл байдлыг сайжруулахыг хичээж буй энэ үед тус улстай хиллэдэг манай улсад айлчлах нь стратегийн ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Reuters

ШУУД: Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол
ШУУД: Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.