“Зээл гаргана” гэж иргэдийн хувийн мэдээллийг авч, 100 сая төгрөгөөр хохироожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Зээл гаргана” гэж иргэдийн хувийн мэдээллийг авч, 100 сая төгрөгөөр хохироожээ

/2023.01.31/ Цахим орчинд "Зээл гаргана" гэж зар оруулж, иргэдийн хувийн мэдээллийг авч их хэмжээний хохирол учруулжээ.

Тодруулбал, Хэрэг үйлдсэн этгээдүүд нь “Гялс хурдан шуурхай зээл”, “Патрон зээлийн төв”, “Ноён санхүүгийн төв”, “Транс капитал”, гэх фэйсбүүк хаягуудыг ашиглан “Зээл гаргана” гэх зар оруулж, улмаар иргэдийн регистрийн дугаар, арилжааны банкны картын мэдээллийг авч хохироодог байжээ. Түүнчлэн “Mongolchat”, “Hipay”, “Бид” аппликейшнээр дамжуулан банкны картан дахь мөнгийг хууль бусаар барааны төлбөр хийх, зээл авах, бусдын дансанд шилжүүлэх зэргээр гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байна.

Одоогоор Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Иймд иргэд та бүхэн хувийн мэдээллээ бусдад задруулахгүй байх арилжааны банкны карт болон данстай холбоотой нууцлалыг хангаж, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийг байгууллагаас сэрэмжүүлж байна.

Японы “Japan Аirlines” Монгол Улс руу нислэг үйлдэнэ
Японы “Japan Аirlines” Монгол Улс руу нислэг үйлдэнэ
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.