Өдөрт 10 хүртэлх тонн хог хаягдал ангилах үйлдвэр ашиглалтад орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өдөрт 10 хүртэлх тонн хог хаягдал ангилах үйлдвэр ашиглалтад орно

May be an image of 4 people, people sitting, people standing and indoor

/2023.01.24/: Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 2, 3-р дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороодод загвар байдлаар амжилттай хэрэгжиж буй “Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төсөл”-ийнхнийг хүлээн авч уулзаж, төслийн үйл ажиллагааг цаашид үр дүнтэй үргэлжлүүлэх талаар санал солилцлоо.

Энэ Төслийг хэрэгжүүлснээр Хог хаягдлын тухай хуулийн дагалдах журам, дүрэм, стандартууд боловсруулагдаж НИТХ-аар батлуулсан сонгогдсон дүүргүүдэд хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний чанар сайжирсан, хог хаягдлын менежментийн санхүүгийн тогтвортой байдлын боломж нэмэгдсэн зэрэг үр дүн гарсан байна.

May be an image of 3 people, people sitting, people standing, office and indoor

Мөн төслийн үр дүнд Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт ашиглалтад орж байгаа өдөрт 10 хүртэл тонн хог хаягдал ангилан ялгах хүчин чадал бүхийн үйлдвэрийн ашиглах байгууллагыг сонгон шалгаруулах, хог хаягдлыг ангилж ялгаж хэвшүүлэх, ангилсан хог хаягдлыг тусад нь тээвэрлэх, дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл боломжийг хангаж, иргэдэд чиглэсэн сургалт сурталчилгааны ажилд илүү анхаарч ажиллах талаар холбогдох хэлтэст үүрэг чиглэл өгөв.

Эх сурвалж: УБХЗАА

Хойд Солонгос АНУ-ын компаниас 100 сая долларын крипто хулгайлжээ
Хойд Солонгос АНУ-ын компаниас 100 сая долларын крипто хулгайлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.