Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг сонгогдлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг сонгогдлоо

May be an image of 3 people, people standing and suit

/2023.01.19/: Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг сонгогдлоо.

Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ:

"УИХ-ын Хүний эрхийн дэд хороо бол Монгол улсын хүний эрхийг хангах үндэсний механизмын нэг чухал бүрдэл бөгөөд УИХ-ын тухай хуулийн 28.2.11-д зааснаар Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг эрхэлдэг юм.

Мөн олон улсын парламентын хүний эрхийн хороодын нийтлэг жишгийн дагуу эрхлэх асуудлаа дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ Хууль зүйн байнгын хороонд, шаардлагатай бол Хууль зүйн байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүрэгтэй юм.

Миний бие өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр ажиллах явцдаа Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын хуулийн Ажлын хэсгийг ахалсны зэрэгцээ зэвсэгт хүчинд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх, хугацаат цэргийн албан хаагчдыг цэргийн дэг нэрийн дор дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд гарч байгаа асуудлаар болон жагсаал цуглааны эрхийн талаар Хүний эрхийн дэд хорооны сонсгол хийх ажлуудыг санаачлан ажилласан.

Цаашид Монгол улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ конвенцийн дагуу хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах, хүний эрхийн үндэсний механизмын хэрэгжилтэд хяналт тавих, иргэдийн эрх, эрх чөлөөний талаар санал дүгнэлт гаргах тухайд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргын хувиар хичээнгүйлэн ажиллах болно" гэжээ.

АН-ын даргыг НУУЦ санал асуулга явуулж СОНГОНО
АН-ын даргыг НУУЦ санал асуулга явуулж СОНГОНО
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.