АН-ын даргыг НУУЦ санал асуулга явуулж СОНГОНО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын даргыг НУУЦ санал асуулга явуулж СОНГОНО

/2023.01.19/: АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал өнөөдөр болж байна.

Тус хурлаар Ардчилсан нам даргаа сонгох юм. Намын даргад нийт 4 хүн нэрээ дэвшүүлж, үнэмлэхээ гардан авсан.

Тодруулбал,

  • УИХ-ын гишүүн С.Одонтуяа,
  • АН-ын гишүүн С.Баярцогт,
  • Лу.Гантөмөр,
  • З.Нарантуяа нар нэрээ дэвшүүлсэн юм.

Ээлжит бус хурлын эхэнд дэгээ тогтож, улмаар дөрвөн нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Хамгийн эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа итгэл тавьж, энэ үеэрээ АН-ын даргын сонуулиас нэрээ татаж буйгаа мэдэгдлээ. Тэрээр нэр дэвшигч З.Нарантуяаг дэмжихээ илэрхийлсэн юм. Харин бусад гурван нэр дэвшигч өөрсдийн мөрийн хөтөлбөрийг танилцуулсны дараагаар асуулт хариулт явуулахаар хэвлэл мэдээллийнхнийг танхимаас гаргалаа.

Үүний дараа нууц санал асуулга явуулж, АН-ын даргыг зарлах юм.

Цагдаагийн алба хаагчдад орон сууцны батламж гардууллаа
Цагдаагийн алба хаагчдад орон сууцны батламж гардууллаа
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.