Цахилгаан автомашин худалдан авахдаа бодох ёстой зүйлс
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахилгаан автомашин худалдан авахдаа бодох ёстой зүйлс

ev-buying-guide-charger-2

Сүүлийн арав гаруй жилийн дотор цахилгаан автомашины хэрэглээ, үйлдвэрлэл үлэмж нэмэгдэж, цэнэглэдэг станцууд нь ч мэр сэр үзэгдэх болов. Гэхдээ цахилгаан автомашин үнэхээр шатахуун хөдөлгүүрт автомашинуудыг зах зээлээс түрж чадах уу? Түүний давуу болон сул талууд юу вэ гэдгийг мэдмээр байна уу?

Давуу талууд:

  1. Хүлэмжийн хий ялгаруулахгүй

No Carbon Left Behind By Ammar Bakheet – Chemeconomy

Цахилгаан автомашины хамгийн том давуу тал бол агаарын бохирдол үүсгэдэггүй явдал юм. Дотоод шаталтат хөдөлгүүр бүхэн нүүрстөрөгчийн дан болон давхар исэл, азотын исэл ялгаруулж байдаг бол цахилгаан хөдөлгүүрт ялгаруулах хорт хий байхгүй. Тиймээс байгаль орчинд ээлтэй амьдрах хүсэлтэй бол цахилгаан автомашин сонгох нь зүйн хэрэг.

Гэвч цахилгаан автомашин нь агаарт шууд хорт хаягдал ялгаруулахгүй ч гэсэн түүнийг цэнэглэх эрчим хүчийг үйлдвэрлэхийн тулд мөнөөх л нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг агаар бохирдуулагч түлш ашиглах болдог тул дам утгаараа агаарын бохирдолд хувь нэмрээ оруулж байдаг.

  1. Жолоодох үеийн дуу чимээ

hyundai-ioniq-5-2022-02-dynamic-exterior-profile-silver-suv

Дотоод шаталтын хөдөлгүүртэй машинууд, түүн дотроо дрифт буюу уралдаанд зориулан тоноглосон автоашинуудын дуу чимээ маш чанга байдаг. Харин цахилгаан хөдөлгүүрт автомашинаас хөдөлгүүрийн дуу гэж гарахгүй тул дуу чимээний бохирдол үүсгэхгүй давуу талтай. Бүр огт чимээ гардаггүй гэж ойлгож болохгүй, мэдээж хэрэг машин механизм ажиллаж байгаа л хойно чимээ гарч л таарна. Гэхдээ шатахуунаар ажилладаг хөдөлгүүртэй харьцуулах аргагүй билээ.

  1. Засвар, арчилгааны зардал бага

Car Maintenance Guide: Everything You Need to Know - Kelley Blue Book

Уламжлалт автомашинууд нэг засварт ороод гарахаараа олон эд анги солих, шинэчлэх хэрэг гардаг тул тэр хэрээрээ засварын төлбөр өндөр байдаг. Цахилгаан автомашины эвдрэл гэмтэл бага байдаг нь түүнд суурилуулсан хөдлөх эд ангиуд шатахуунаар явдаг машиныхаас хавьгүй цөөн байдагт оршино. Учир нь автомашин шатахуунаар хөдлөхийн тулд маш олон эд анги ажиллаж, тэр хэмжээгээрээ элэгдэл үүсч байдаг.

Гэхдээ техник учраас тодорхой эвдрэл гэмтэл гарах нь тодорхой ч энгийн автомашиныхаас харьцангуй бага эвдрэл гэмтлийн асуудалд ордог ажээ.

  1. Шатахууны зардал хэмнэнэ

volkswagen-id4-1st-edition-2021-66-angle--blue--charging--exterior--front.jpg

Жил ирэх бүр бензин шатахууны үнэ өссөөр л байгаа. Ялангуяа сүүлийн нэгээс хоёр жилийн дотор банкаа дүүртэл бензин авах нь зарим хүний хувьд хагас сая төгрөгөөр хэмжигддэг болсон нь нууц биш. Гэлээ гээд нэгэнт л шатахуун авах нь хоол ундаа авахтай ижил хэрэгцээ учраас авахгүй байх аргагүй.

Цахилгаан автомашин нь шатахуунд мөнгө огт зарцуулахгүй тул сард гардаг байсан шатахууны зардлаа хуримтлуулах, эсвэл өөр зүйлд зарцуулах боломжийг танд олгоно.

  1. Машинаа гэртээ цэнэглэх

How to charge your electric car at home | Autocar

Цахилгаан автомашины өөр нэг давуу тал нь гэр орондоо машинаа цэнэглэх боломж юм. Цаг агаар таагүй, эсвэл шатахууны урт дараалал үүссэн үед шатахуун түгээгүүр рүү явна гэдэг тийм ч хүсэх зүйл биш. Харин цахилгаан автомашинаа шөнө нь гэртээ цэнэглэж хоноод, өглөө нь унаад гарахад ямар ч асуудалгүй билээ.

  1. Татварын хөнгөлөлт

Income Tax Relief: What Can You Claim In 2022 For YA 2021?

Нэгэнт цахилгаан автомашин нь агаар бохирдуулахгүй учраас автомашины татвар төлөхөд агаар бохирдуулсны татвараас лавтайяа чөлөөлөгдөнө. Мөн импортын татвар ч бага төлөгдөх учир эргээд автомашины зарагдах үнэд ч нааштайгаар нөлөөлдөг. Улс бүр өөр өөрийн гэсэн хуулийн зохицуулалттай бөгөөд зарим улс оронд цахилгаан автомашин худалдан авсан иргэдэд татварын томоохон хөнгөлөлт эдлүүлэх асуудал ч яригдаж байна.

Сул талууд.

  1. Өндөр үнэ

How Much Does A Tesla Cost? See the Price of Every Model | Motor1.com

Цахилгаан автомашин нь харьцангуй шинэ технологи учраас хэрэглэгдэх хүрээ хязгаарлагдмал юм. Хэрэглээ нь ийм хязгаарлагдмал учраас цахилгаан автомашин үйлдвэрлэхэд шаардлагатай батарей, хөдөлгүүр, бусад чухал эд ангиудыг үйлдвэрлэгч нар цөөн байдаг. Энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт нь ямагт нийлүүлэлтээсээ давж байдаг учир эцсийн бүтээгдэхүүний үнэ өндөр тогтоход нөлөөлдөг. Мөн цахилгаан автомашины технологийн судалгааны өртөг нь шатахуунаар явдаг машины судалгаанаас хавьгүй өндөр байна.

Тийм болохоор цахилгаан автомашин нь бага зэргийн өндөр үнэтэй, хамгийн хямд загварууд нь гэхэд л 20000 – 25000 ам.доллараар үнэлэгдэж байна. Цоо шинэ машин худалдан авахад тийм ч өндөр үнэ биш ч гэлээ орлого багатай иргэдийн хувьд цахилгаан машин шинээр нь авах нь бараг боломжгүй зүйл болж хувирч байна.

  1. Цэнэглэх хугацаа урт

How Long For A Full Charge On A Tesla on Sale, SAVE 58%.

Шатахуунаар явдаг автомашиныг шатахуунаар дүүргэхэд хэдхэн минут л болно. Харин цахилгаан автомашиныг бүрэн цэнэглэнэ гэдэг нь хэдэн цагийн ажил юм. Ямар цэнэглэгч, ямар кабель ашиглаж байгаагаасаа хамаараад цахилгаан автомашиныг цэнэглэх хугацаа харилцан адилгүй байдаг.

Зарим төрлийн цэнэглэгч автомашиныг бүтэн өдөржин залгаж байж ч дүүртэл нь цэнэглэх нь бий. Тиймээс хол замд аяллаар яваа үед энэ нь томоохон саатал үүсгэнэ гэсэн үг. Гэхдээ Tesla автомашинд ашигладаг өндөр хүчдэлийн цэнэглэгч, супер цэнэглэгч кабель ашиглах юм бол машинаа богино хугацаанд цэнэглэх боломжтой.

  1. Тог цахилгаан тасрах эрсдэл

California's PG&E power outage means Tesla owners struggle to recharge -  The Washington Post

Хэдийгээр хаа сайгүй тоггүй болох магадлал маш бага ч гэлээ энэ бол тохиолдохыг үгүйсгэж болохгүй эрсдэл мөн билээ. Цахилгаан сүлжээний гэмтлээс болоод хэдэн цаг, хэдэн өдрөөр ч тоггүй болох явдал хааяа гардаг. Ийм тохиолдол үүсэхэд цахилгаан автомашин унадаг хүн нилээн хүнд байдалд орох нь тодорхой юм.

  1. Цэнэглэгч станцын хязгаарлагдмал байдал

ev-home-charger-install-17-charging-station-juice-box

Сүүлийн жилүүдэд цахилгаан автомашин эзэмшигчдийн тоо нэмэгдсээр байгаа ч түүнтэй зэрэгцсэн хурдаар цэнэглэгч станцын тоо олширч чадахгүй байна. Хайбрид буюу хосолмол хөдөлгүүртэй машин унадаг хүнд энэ бол асуудал биш байж болох ч бүрэн цахилгаан автомашин унадаг хүний хувьд энэ бол маш том асуудал.

Гадаад орнууд зөвхөн томоохон хотуудаа л автомашины цэнэглэгчээр хангасан байдаг ба орон нутгийн замд нь ч цэнэглэгч станц цөөн байдаг. Харин манай улсад энэ төрлийн цэнэглэгч бараг нүдний гэм гэж хэлэхэд болно. Хэдий гэртээ цэнэглээд байх боломж байгаа ч гадуур явж байгаад цэнэг дуусах тэр мөчид байдал нилээн хүнд болж хувирах нь дамжиггүй.

  1. Бүрэн цэнэгээр туулах зай хязгаарлагдмал

Цахилгаан автомашин бүрийн бүрэн цэнэгээрээ туулах зай харилцан адилгүй байдаг. Жишээ нь Tesla 2023 X загвар гэхэд л нэг цэнэглэлтээр 550 км зай туулах боломжтой бол Nissan Leaf шинэ загвар нь 382 км туулах батарейн багтаамжтай байна.

Өөрөөр хэлбэл, таны түрийвчний боломжоос шалтгаалаад, машин бүр өөр өөр зайг бүрэн цэнэгээрээ туулах хязгаартай тул нэгэнт авахаар шийдсэн бол энэ хүчин зүйлийг зайлшгүй бодолцож байж шийдвэрээ гаргах нь зүйтэй юм.

  1. Заримдаа цэнэглэх зардал өндөр гарахыг үгүйсгэхгүй

What to expect from California gas-powered car ban – Harvard Gazette

Цахилгааны төлбөр нь олон шатлалаар, хоёроос гурван горимоор бодогддог гэдгийг та андахгүй мэдэх байх. Шөнийн цахилгааны хямдрал зөвхөн гэр хороололд үйлчилдэг, алслагдсан сум суурингуудад цахилгааны үнэ тариф хотынхоос өндөр байдаг гэх мэтчилэн цэнэглэлтийн зардалд нөлөөлөх хүчин зүйл газарзүйн байршлаас хамаарах магадлалтай.

Дээрх мэдээллийг бүрэн уншсан бол цахилгаан автомашин нь өөрийн гэсэн давуу болон сул талуудыг аль алийг нь агуулж байгаа талаар та тодорхой мэдээлэл авсан байх. Таны амьдардаг газар, хийдэг ажил, орон сууцны нөхцлөөс хамаараад, цахилгаан автомашин худалдан авах нь оновчтой сонголт уу, алдаа болох уу гэдэг нь шийдэгдэх нь. Тиймээс сайтар бодолцож, тал бүрийн нөхцлүүдийг судалсны үндсэн дээр худалдан авалтын шийдвэрээ гаргаарай гэж зөвлөх байна.

ШУУРХАЙ: Украины Дотоод хэргийн сайд нисдэг тэрэгний ослоор амь үрэгдлээ
ШУУРХАЙ: Украины Дотоод хэргийн сайд нисдэг тэрэгний ослоор амь үрэгдлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.