ШУУРХАЙ: Украины Дотоод хэргийн сайд нисдэг тэрэгний ослоор амь үрэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Украины Дотоод хэргийн сайд нисдэг тэрэгний ослоор амь үрэгдлээ

Minister of Internal Affairs, Denis Monastyrsky decorates a serviceman with the Medal of Defender of the Fatherland at Michailovskyi Square in front of Saint Michail Monastery in Kyiv, Ukraine, on June 14.

/2023.01.18/: Бровари хотод онцгой байдлын албаны нисдэг тэрэг осолдож, Украины Дотоод хэргийн сайд болон яамны бусад өндөр албан тушаалтнууд зэрэг 16 хүн амь үрэгдсэн гэж үндэсний цагдаагийн газрын дарга мэдэгдэв.

Үндэсний цагдаагийн газрын дарга Игорь Клыменко хэлэхдээ "Амиа алдсан хүмүүсийн ес нь осолдсон онгоцонд байсан. Ослын улмаас Украины Дотоод хэргийн яамны удирдлагууд болох Сайд, Тэргүүн дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар амь үрэгдсэн" гэв.

Онгоц орон сууцны хороолол болон хүүхдийн цэцэрлэг дээр осолдсон бөгөөд тухайн үед цэцэрлэгт хүүхдүүд болон ажилчид байжээ.

Амиа алдсан хүмүүсийн хоёр нь хүүхэд байсан бөгөөд 22 хүн эмнэлэгт байгаагийн 10 нь хүүхэд байгаа аж.

Medics and emergency personnel work at the site a where a helicopter crashed in the town of Brovary, outside Kyiv, Ukraine, on January 18.

Эх сурвалж: CNN

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 5 төрлийн лавлагааг үнэ төлбөргүй олгож байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 5 төрлийн лавлагааг үнэ төлбөргүй олгож байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.