Цар тахлын тухай хуулийг СУНГАХГҮЙ гэж Ерөнхий сайд мэдэгджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цар тахлын тухай хуулийг СУНГАХГҮЙ гэж Ерөнхий сайд мэдэгджээ

/2022.11.16/ Засгийн газрын хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан Цар тахлын тухай хуулийн биелэлтийн талаар танилцуулга мэдээлэл хийжээ. Улмаар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын тухай хуулийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болгоно хэмээн мэдэгдсэн байна.

УИХ-аас Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 оны дөрөвдүгээр сард анх баталсан байдаг. Гурван удаа нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэгжилтийн хугацааг гурван удаа сунгасан энэ хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацааг энэ оноор дуусгавар болгохоор болжээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнийг Улаанбаатар хотод нээлээ
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнийг Улаанбаатар хотод нээлээ
 
“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно  
“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно  
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.