Р.Ганжуур: Эрчим хүчээ хэмнэлтийн горимоор ашиглах хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Р.Ганжуур: Эрчим хүчээ хэмнэлтийн горимоор ашиглах хэрэгтэй

/2022.09.28/: “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022” арга хэмжээ үргэлжилж байна. Энэ үеэр Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Р.Ганжуур эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилаа.

"Өнөөдөр эрчим хүч хүнд байдалд орсон нь хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт төрийн шийдвэр гаргах түвшинд энэ салбарт анхаарал сул тавьснаас,хоёрдугаарт, алдагдалтай үнэ тарифаар борлуулснаас болж ийм байдалд хүрчихсэн. Гэхдээ одоогийн засгийн газар их анхаарал хандуулж байна. Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцыг байгуулах талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй тохироод НҮБ-ын Ерөнхий нарийн бичигтэй уулзаж дэмжлэг авсан. Үүнд их найдлага төрж байна. Мөн Ерөнхийлөгч Хүрэлсүх Москвад айлчлахдаа III цахилгаан станцыг ОХУ-ын талтай хамтарч байгуулахаар боллоо. Ингэж төрийн өндөрлөгүүд эрчим хүчний салбартаа анхаарал хандуулвал эрчим хүчний хүндрэлтэй асуудлаас гарч чадна. Гэхдээ үүнд тодорхой хугацаа шаардлагатай. Тэр болтол эрчим хүчээ хэмнэлтийн горимоор ашиглах хэрэгтэй.

Мөн үнэ ханшны хувьд 100 төгрөгөөр эрчим хүчээ үйлдвэрлэчихээд 72 төгрөгөөр зарж байгаа нь энэ салбарыг хүнд байдалд оруулсан.

Өмнөх жилүүдэд эрчим хүчний хүндрэл багатай байсан нь цаг агаарын байдал харьцангуй дулаахан өвөлжиж байсан. Энэ жил олон жилийн дунджаас илүү хүйтэн болох төлөвтэй байгаа. Цаг агаар -35 аас -39 болоход л нэлээн хүнд байдалд орно. Ямар нэгэн эвдрэл гэмтэл гарахгүй л бол даваад гарна. Гэхдээ айл өрх, ААН-үүд хувийн бэлтгэлээ сайн хангах зүйтэй. Ямарч эрсдэл гарсан өөрсдөө ахуйн хэрэглээ зохицуулах арга хэмжээг авах хэрэгтэй.

Дулааны цахилгаан станцууд гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд эрчим хүчний салбарт "Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах тухай хууль" гаргаж эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ингэснээр хөрөнгө оруулагчид өөрсдөө хандах боломжтой болно" гэсэн юм.

Б.Бямбасайхан: Устөрөгчийн салбар ирээдүйд маш сонирхолтой сэдэв болох төдийгүй бизнес болно
Б.Бямбасайхан: Устөрөгчийн салбар ирээдүйд маш сонирхолтой сэдэв болох төдийгүй бизнес болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.