/2022.09.28/: ОХУ-н иргэн, сэтгэл зүйч Вячеслав Павлов гадаад орнуудыг зорьж буй элэг нэгтнүүддээ хандан ингэж хэлжээ.
Тэрээр, "Оросоос гараад өөр улс оронд байгаа хүмүүст зориулж хэлэхэд та айлд байгаа, зочилж байгаа гэдгээ хэзээ ч битгий мартаарай. Энэ улсын иргэдэд өөрийн гэсэн ажил, амьдрал байгаа. Энэ хүмүүс таны асуудалд заавал санаа тавьж, таныг өрөвдөх ёсгүй. Гэсэн ч бид бүгд адилхан хүмүүс учраас тусламж эрж мэдээж болно.
Тэр хүмүүсийг уурлаж, дургуй байна гэж битгий бодоорой. 2000 оны эхэн үеийн өөрсдийгөө санах хэрэгтэй. Биеэ зөв авч явахыг хичээ. Хог шиг битгий байгаарай. Битгий уурлаж бухимд. Хэрвээ боломжтой бол цайны мөнгө үлдээж байгаарай. Энэ хүмүүст таны ирсэн явдал ашигтай байлгаарай" хэмээн зөвлөжээ.