Б.Жавхлан: Орон нутагт 3 хувийн хүүтэй зээл олгох бодлого хэрэгжинэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Орон нутагт 3 хувийн хүүтэй зээл олгох бодлого хэрэгжинэ

/2022.09.28/: Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан "Орон нутагт ипотекийн зээлийг гурван хувь хүртэл буулгана. Зөрүүг нь татаас хэлбэрээр олгох бодлогын эх үүсвэр ирэх оны төсөвт суусан.

Тухайн иргэн орон нутагт очоод, шилжилт хөдөлгөөнөө хийлгээд, тэндээ зээлээ төлөх хугацаанд ажиллах тогтвортой ажлын байртай болж энэ бүхнээ нотлох юм. Ингэснээр төсвийн мөнгө гарна. Хэрэгжилт нь бодитой байх ёстой.

Түүнээс биш орон нутагт байр авсан хэрнээ буцаад яваад байж болохгүй. Хүүхдүүд нь ерөнхий боловсролын сургууль, сургууль өмнөх боловсролын байгууллагад бүртгэлтэй, тогтсон ажилтай зэрэг олон зүйлийн гүйцэтгэлд төрөөс хянаж оролцох ёстой. Төсвийн мөнгө болгон бодлогоо онох хэрэгтэй. Тэгэхээр мөнгө нь төсөвт суусан учир орон нутагт ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгох бодлого хэрэгжинэ гэсэн үг" гэлээ.

Ж.Сүхбаатар: Түгжрэлийг бууруулах гол аргачлал нийтийн тээврийг дэмжих
Ж.Сүхбаатар: Түгжрэлийг бууруулах гол аргачлал нийтийн тээврийг дэмжих
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.