/2022.09.28/: Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Монгол улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар "Түгжрэлийг бууруулах гол аргачлал нь нийтийн тээврийг дэмжиж, сонголттой болгох. Түүнийгээ дэд бүтцийг сайжруулах, дэмжсэн бодлогуудыг явуулдаг байх шаардлагатай. 2013 онд 400 автобусыг парк шинэчлэл хийгээд удчихсан байна. Элгээр автобуснуудын 75 хувь нь насжилт нь 10-аас дээш жилрүү орчихсон явж байна. Он гараад 576 автобус ашиглалтаас гарна гээд хүндрэл үүсчихсэн. Манайх хоногт 2.8 сая зорчилт хөдөлгөөн хийж байгаагийн 1.8 сая нь хувийн автомашинаар зорчиж байна. 685 мянга нь автобусаар зорчиж байна. Бидний одоогийн урьдчилан төлөвлөж байгаагаар 1.8 сая хувийн авто машинаар зорчиж байгаа иргэдийг 1.5 саяруу оруулъя. Автобусыг 685 мянга байгааг нэг саяруу оруулъя. 300 мянган явган зорчигчийг 64 хувиар нэмэгдүүлье гэдэг бодлого барьж байна.
Түгжрэлд нөлөөлж буй хүчин зүйл нь ганцхан замын хөдөлгөөнийх бус төрд буй хүнд суртлын болон дүрэм, журмын, сэтгэлгээний ч түгжээс байна.