Б.Ерэн-Өлзий: Нар, салхинаас гадна эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг хөгжүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ерэн-Өлзий: Нар, салхинаас гадна эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг хөгжүүлж байна

/2022.09.28/: “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022” эхэлж байна.

Монгол Улс болон дэлхийн улс орнууд эрчим хүчний салбарын шилжилтийн үе шатанд явж байна. Энэ үед тулгамдаж байгаа гол асуудал юу байна, үүнийгээ хэрхэн даван туулахыг хэлэлцэх зорилготой хурал болж байна. Монгол Улс бол нүүрсэн дээр суурилсан эрчим хүчний гарцтай орон. Дэлхий ертөнц нар салхинаас гадна шинэ эрчим хүчний эх үүсвэрүүдийг хөгжүүлж байна.

Энэ үе шат улс орнуудад тодорхой сорилт болж болоод байгаа юм. Монгол Улсад 2022 онд нар салхины эрчим хүчийг суурилагдсан хүчин чадлын эзлэх хувийг 2030 онд 30 хувьд хүргэх зорилт тавьсан гэдгийг ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн дарга Б.Ерэн-Өлзий хэллээ.

Тэрбээр "Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож байгаа сэргээгдэх эрчим хүч, шинэ технологыг нэвтрүүлэхээр зорьж буй төлөөллүүд оролцож байна. Үүнээс тодорхой үр дүн гарц шийдэл гарна гэдэгт итгэлтэй байна. Манай улсын өөрийн нэг онцлог нь дэлхийн хамгийн хүйтэн бүс нутагт оршдог орнуудын нэг. Жилийн есөн сард нь дулаан хангамж шаарддаг.

Ногоон эрчим хүч буюу нар салхируу шилжихэд эрчим хүчний найдвартай хангамж маш чухал. Үүнийг хэрхэн нөхөн хангах, дулаан хангамжаа хэрхэн шийдэх, эрчим хүчний тогтворгүй эх үүсвэрүүдийг юугаар нөхөж хангах гэх мэтчилэн шинэ төслүүдийг хэрэгжүүлж цаг алдахгүй байхыг зорьж байна" гэсэн юм.

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх сарын 12-нд болно
НӨАТ-ын сугалааны тохирол ирэх сарын 12-нд болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.