/2022.09.28/: НӨАТ-ын сугалааны тохирол ирэх сарын 12-ны 13:00 цагт явагдана.
Энэ сарын 1-30 хооронд худалдан авалт хийсэн баримтуудаар сугалааг явуулах юм.
Шинэчилсэн НӨАТ-ын сугалааны тохирол явуулах журамд хэд хэдэн өөрчлөлт орсон юм:
1. Та НӨАТ-ын сугалааны азтан тодруулах нэвтрүүлгийг ebarimt аппликейшнаар үздэг болсон.
2. НӨАТ-ын баримтыг 51-ээс дээш ширхэгийг бүртгүүлбэл азтан болох магадлал өсөж, урамшууллын дүн нэмэгдэнэ.
3. Азтанд нэмэлт урамшуулал өгөхөөр болсон.
4. Хонжвор бүр эзэнтэй буюу зөвхөн бүртгүүлсэн баримтаас азтан тодруулах бөгөөд супер хонжорын эзнийг заавал тодруулах зэрэг өөрчлөлтүүд орсон юм.
НӨАТ-ын сугалаанд:
- 3 орон таарвал 40,000 төгрөг
- 4 орон таарвал 60,000 төгрөг
- 5 орон таарвал 100,000 төгрөг
- 6 орон таарвал 500,000 төгрөг
- 7 орон таарвал 5,000,000 төгрөгийн эзэн болох боломжтой юм байна.
- 8 орон таарвал 10,000,000 төгрөгийн урамшуулал авах юм байна.