Украины дөрвөн бүсийн оршин суугчид Орост нэгдэхийг дэмжив
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины дөрвөн бүсийн оршин суугчид Орост нэгдэхийг дэмжив

/2022.09.28/: Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улс, Запорожье, Херсон мужуудын оршин суугчид Орост нэгдэхийн төлөө саналаа өгсөн байна гэж Оросын Риа новости агентлаг мэдээллээ.
БНАСАУ-д сонгогчдын 99.23 хувь нь энэ алхмыг дэмжсэн бол Луганскд 98.42 хувь, Запорожье мужид 93.11 хувь, Херсон мужид 87.05 хувь санал өгсөн байна.
Саналын хуудсыг зуун хувь боловсруулсны дараа мэдээллийг олон нийтэд ил болгосон байна. Санал асуулгын явцад ямар нэгэн маргаантай асуудал гараагүй гэв.
БНАСАУ-д бүх нийтийн санал асуулгад оролцсон нийт ирц 97.51 хувь, Луганскд - 92.6 хувь, Запорожье мужид - 85.4 хувь, Херсон мужид - 76.86 хувь байна.
Донбасс , Запорожье, Херсон мужуудын оршин суугчдын хүсэл зоригийг илэрхийлсэн сонгуулийн үр дүнг Орос улс дэмжинэ гэж Владимир Путин өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
Тав хоног үргэлжилсэн санал хураалт есдүгээр сарын 23-27-ны хооронд болж ийнхүү өндөрлөлөө.
Эх сурвалж: Риа
Хэсэгчилсэн дайчилгаанаас зайлсхийсэн оросын гурван иргэнийг Казахстанд саатуулжээ
Хэсэгчилсэн дайчилгаанаас зайлсхийсэн оросын гурван иргэнийг Казахстанд саатуулжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.