Хэсэгчилсэн дайчилгаанаас зайлсхийсэн оросын гурван иргэнийг Казахстанд саатуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэсэгчилсэн дайчилгаанаас зайлсхийсэн оросын гурван иргэнийг Казахстанд саатуулжээ

Three Russian citizens who fled mobilization detained in Kazakhstan -  AKIpress News Agency

/2022.09.28/: Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны Хилийн албаны ажилтнууд шалган нэвтрүүлэх боомтыг тойрч хил нэвтрэхийг завдсан гурван орос иргэнийг саатуулжээ.

Хэвлэлийн албаны мэдээлснээр, хил зөрчигчдийг ням гарагт Костанай мужид (улсын хойд хэсэгт) саатуулсан байна.

“Зөрчил гаргагчид өөрсдийн үйлдлээ ОХУ-ын нутаг дэвсгэрт явуулж буй хэсэгчлэн дайчлах ажиллагаанаас зайлсхийхсэнтэй холбон тайлбарлаж байна. Баривчлагдсан хүмүүсээс байцаах арга хэмжээ авч байгаа бөгөөд дараа нь тус хүмүүсийг Оросын талд шилжүүлэн өгөх болно” гэж хэвлэлийн алба мэдээллэжээ.

Өнөөдөр үүл багасна, 19-21 хэмийн дулаан байна
Өнөөдөр үүл багасна, 19-21 хэмийн дулаан байна
 
Эпштэйний файлууд: Ц.Элбэгдоржтой холбоотой имэйлүүд олдлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.