Бангладешт завь осолдсоны улмаас 61 хүн амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бангладешт завь осолдсоны улмаас 61 хүн амиа алджээ

/2022.09.27/ Бангладешийн хойд хэсэгт гатлага онгоц живж амь үрэгдэгсдийн тоо 61-д хүрчээ. Мөн ослоос хойш хоёр хоног өнгөрсөн ч олон зорчигч сураггүй хэвээр байгаа аж.

Амиа алдсан хүмүүсийн 28 нь эмэгтэй, 18 нь хүүхэд байсан талаар Панчагарх хотын хойд дүүргийн захирагч Жахурул Ислам мэдэгдсэн байна. Шинжээчдийн эхний дүгнэлтээр, завь багтаамжаасаа гурав дахин их хүн тээвэрлэсний улмаас живсэн байх магадлалтай гэсэн тайлбар өгчээ. Завин дээр 80 гаруй хүн зорчиж явсан гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.

Одоогоор сураггүй болсон хүмүүсийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.

Албан хаагчдын ажлын цагт зохицуулалт хийснээр үр дүн гарч эхэлжээ
Албан хаагчдын ажлын цагт зохицуулалт хийснээр үр дүн гарч эхэлжээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.