/2022.09.13/: Канадын хос Эдит Лемай, Себастьян Пеллетье нар 4 хүүхэдтэй бөгөөд том хүүгээ харааны бэрхшээлтэй болсныг анх анзааран мэргэжлийн эмчид үзүүлсэн байна.
Мэргэжлийн эмчид үзүүлснээс хэдэн жилийн дараа тэдний том хүүгийн өвчин нүдний хараа муудах, удамшлын ховор өвчин буюу ретинит пигментоз гэх оноштой нь тогтоогджээ.
Одоо есөн настай тэдний нөгөө хүү болох Леод адилхан шинж тэмдэг илэрч байсан тул адилхан өвчин байх вий гэх айдас тэр хоёрт төрж байжээ. Харамсалтай нь тэдний айдас үнэн болж таарч 2019 онд хөвгүүд ижил генетикийн эмгэгтэй гэж оношлогдсон байна.
Түүгээр ч үл барам тэдний охидуудад ч ижил шинж тэмдэг илэрч байгааг тэд анзаарсан байна.
Лемай хэлэхдээ, ретинит пигментозын явцыг удаашруулах үр дүнтэй эмчилгээ одоогоор байхгүй байна. Бид хоёрт хийж чадах зүйл байхгүй нь харамсалтай."
"Бид энэ нь өвчин хэр хурдан явахыг мэдэхгүй ч хүүхдүүд минь дунд эргэм насандаа бүрэн хараагүй болно байх" гэв.
Энэ мэдээг хүлээн зөвшөөрсний дараа хосууд хүүхдүүддээ хараагүй байдлаар амьдралаа өнгөрүүлэхэд шаардлагатай ур чадварыг бий болгоход нь туслахад анхаарлаа төвлөрүүлж эхэлжээ.
Тэдний охины эмч түүнд "харааны дурсамж"-ыг өөртөө шингээхийг санал болгох үед Лемайд охиндоо болон бусад хүүхдүүдийнхээ төлөө хийж чадах нэг үнэхээр гайхалтай санаа төржээ.
"Би хүүхдүүддээ номноос зааныг харуулалгүйгээр жинхэнэ зааныг харуулна гэж бодсон. Тэгээд би тэднийхээ харааны ой санамжийг өөрийн очиж чадах хамгийн сайхан, хамгийн үзэсгэлэнтэй газруудаар дүүргэх болно" гэж Лемай шийджээ.
Удалгүй тэрээр гэр бүлээрээ дэлхийг тойрон нэг жил аялахаар төлөвлөж эхэлсэн байна.
Лемай, Пеллетье хоёр эцэг эх болохоосоо өмнө байнга хамт аялж, хүүхдүүдээ янз бүрийн аялалд дагуулж явдаг байсан хэдий ч ингэж урт удаан хугацааны аялал хийх нь боломжгүй мэт санагддаг байжээ.
Удалгүй тэд хуримтлал үүсгэхээр хичээж эхэлсэн бөгөөд Пеллетиерийн ажиллаж байсан, хувьцаа эзэмшдэг компанийг худалдаж авснаар аялалын төсөвт нь ихээхэн нэмэр болжээ.
Ийнхүү тэд хүүхдүүддээ дурсамж бүтээх аялалдаа 2020 оны долоодугаар сард гарсан бөгөөд манай улсаар бас аялсан зургаа нийтэлжээ.
Эх сурвалж: CNN