Өмнөговийн сурагчид олон улсын уралдаанд амжилттай оролцов
Хятадын Шинжлэх ухаан технологийн ордноос зохион байгуулсан “Сансарт хүрэх миний мөрөөдөл” олон улсын хүүхдийн гар зургийн уралдаанд 20-оод улс орны хүүхдүүд бүтээлээ ирүүлснээс Монгол улсын дөрвөн сурагч шагнал хүртжээ.
Тус уралдаанд Монголоос 17 хүүхэд оролцсоноос Өмнөговь аймгийн Даланзадгадын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн аравдугаар ангийн сурагч Х.Уранжаргал хоёрдугаар байр, Даланзадгадын хоёрдугаар сургуулийн 12-р ангийн сурагч П.Энх-Амгалан, Д. Анударь, Д.Мичидмаа нар гуравдугаар байранд шалгарчээ.
Шагнал гардуулах ёслол Бээжинд удахгүй онлайн болон офлайнаар зохиогдох бөгөөд Хятадын сансрын нисгэгчид оролцож уралдаанаас шагнал хүртсэн хүүхдүүдэд баяр хүргэх юм.
Эх сурвалж: Анд студи