/2022.09.13/ Эрээн хотын Шуурхай штабын мэдээлснээр тус хотод тавьсан хөл хохиог хэсэгчлэн цуцалжээ.
Тодруулбал, энэ сарын 12-ны өдрийн 17 цагаас эхлэн тус хотын дунд эрсдэлтэй 3 бүсээс бусад газрын хөл хориог цуцлах шийдвэр гаргасан байна.
Үүний хүрээнд,
- хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээн,
- хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх,
- өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд 7 хоног нэгдсэн тусгаарлалтад,
- дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд 7 хоног гэрийн тусгаарлалтад,
- бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа 3 хоногт 2 удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах,
- хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх зэрэг шийдвэрүүдийг гаргасан байна.