ОХУ-аас импортолж буй өвлийн дизель түлшний үнэ 20 хувь өссөн гэв
 

ОХУ-аас импортолж буй өвлийн дизель түлшний үнэ 20 хувь өссөн гэв

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нийлүүлэлт, нөөц болон үнийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамнаас шатахууны нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж, түгээлтийн үйл ажиллагааг 24 цагийн турш зохион байгуулж байгааг мэдээлэв.

Улсын хэмжээнд шатахууны нөөц дараах түвшинд байна. Үүнд:

  • АИ-92 автобензин – 10 хоног;
  • АИ-95 автобензин – 13 хоног;
  • Дизель түлш – 28 хоног;
  • Онгоцны түлш – 36 хоног.

Мөн жил бүрийн аравдугаар сард зуны дизель түлшнээс өвлийн дизель түлшний хэрэглээнд шилждэг бөгөөд үүнтэй холбоотойгоор импортын үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгддөгийг онцоллоо. Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа өвлийн дизель түлшний нийлүүлэлтэд шилжиж буйтай холбогдуулан ОХУ-аас импортолж буй дизель түлшний үнэ тонн тутамд 1,253 ам.доллароос 1,551 ам.доллар болж, ойролцоогоор 20 хувиар өссөн талаар мэдээлэв.

Тэрбээр дотоодын тээвэрлэлт, шилжүүлэн ачилт, түгээлт, борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой зардал нэмэгдээгүйг онцолж, дизель түлшний үнийн өсөлтийн хэрэглэгчдэд үзүүлэх нөлөөллийг аль болох бага түвшинд байлгах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг мэдэгдлээ.

Монополын эсрэг газраас шатахууны зах зээлийн нөхцөл байдал, үнэ бүрдэлт, нийлүүлэлт, борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, үндэслэлгүй үнийн өсөлт, зохиомол хомсдол болон өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж.

ТӨСӨВ 2027 | 15 суманд “Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв” нэрээр 58.9 тэрбум төгрөг төсөвлөжээ
ТӨСӨВ 2027 | 15 суманд “Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв” нэрээр 58.9 тэрбум төгрөг төсөвлөжээ
 
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.